Нийгэм мэдээ

Элсэн чихрийн хэрэглээний 50 хувийг хангах дотоодын үйлдвэртэй болно

Манай улс ардчилсан, чөлөөт, зах зээлийн нийгэмтэй. Энэ утгаараа хувийн хэвшил үйлдвэрлэл, бизнесээ явуулж, төр бодлогоор дэмжих ёстой ч сүүлийн жилүүдэд бараг бүх үйлдвэр, бизнест төр оролцож, дотоодын нийт бүтээгдэхүүний 50 хувийг төр үйлдвэрлэх болсон. Энэ нь авлигын гэмт хэрэг нэмэгдэх гол нөхцөл болж байхыг ч үгүйсгэхгүй. Тэгвэл манай төрийн байгууллага Хятадын нэгэн компанитай хамтарч "элсэн чихрийн үйлдвэр" барихаар болсон байна. 

Монгол улс жилдээ 70,0 орчим мянган тонн буюу 145,0 тэрбум төгрөгийн үнэ бүхий элсэн чихрийг импортлон дотоодын хэрэгцээгээ хангадаг.

ХААК ТӨХХК-ийн ажилтан: "Манай байгууллага БНХАУ-ын “Чайна Камк Инженеринг” ТӨХК-тай хамтран Монгол улсад элсэн чихрийн үйлдвэр байгуулахад хамтран ажиллахаар тохиролцон санамж бичиг байгуулсан. Одоогоор ажлын хэсэг байгуулах ажил эхлээд байгаа. Бидний зүгээс дотоодын элсэн чихрийн хэрэглээний 50 хувийг үйлдвэрлэх хүчин чадал бүхий боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулахаар зорьж байна. Гэхдээ хэзээ үйлдвэр босох эсэх нь цаг хугацааны асуудал болсон" гэсэн юм.

Элсэн чихрийн боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний импортыг орлох дотоодын үйлдвэрлэл бий болохын зэрэгцээ чихрийн манжингийн захиалгат тариаланг хөгжүүлэх, сэлгэн тариалах таримлын төрөл зүйл нэмэгдэх, малын тэжээл үйлдвэрлэлийн түүхий эд нөөцийн нэр төрөл, хангамж сайжрах зэрэг олон талын ач холбогдолтой.

Ц.НАРАНЦАЦРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Уулын өвгөн
Уулын өвгөн

Элсэн чихрийн үйлдвэртэй болох нь бүх талаар ашигтай ганцхан элсэн чихэр оруулж ирэгсдийн явууллагаар олон ч жилийн нүүр үзлээ.Цаг нь болсон.Чихрийн манжинг ургах эсэхэд эргэлзэгчидэд хэлэхэд хүрэн манжин манайд хэр сайн ургадаг билээ энэ 2 нэг овгийн 2 зүйл шүү дээ.Чихрийн агууламж манайд украйн хятадынхаас ч их гарч бсан судлагаа бдаг гэсэн.Гацаасан нь чихрийн дамчид өөр зүйл огт бхгүй

Зочин
Зочин

ганзагаар мөнгө цуглуулсан хүмүүс төр улсын ажил гацаагаад худлаа цуурхал тараагаад байгаа шүү. баттулга бол том жишээ.

Холбоотой мэдээ

Back to top button