УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Спикер "Аварга малчин" гардуулаад, Ерөнхий сайд тайлан тавиад, Ерөнхийлөгч зочин угтах гээд завгүй

УИХ-ын гишүүд малчдад хайр зарлаад "Аварга малчин" цол тэмдэг тараагаад завгүй явцгаана. Харин төрийн гурван өндөрлөг хаагуур юу хийж явааг хүргэе.  

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх маргааш зочин хүлээж авах гээд завгүй сууна. Тодруулбал, түүний урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр 2024 оны 02 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх гэж байна. Энэхүү зочин маргааш манай улсад ирэх юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагаа, түншлэлийн түвшинг ахиулах талаар ярилцахаар байгаа билээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар, хөдөө орон нутагт шагнал гардуулж явна. Тэрбээр, төрөлх Баянхонгор аймгийнхаа Шинэжинст суманд "Улсын аварга малчин" шагналыг удам дамжсан тэмээчин С.Бямбасүрэнд гардуулсанаа бичжээ. Орон нутагт явах үеэрээ өчигдөр өөрийн сошил хуудсаараа "Газрыг гадныхан зарахгүй. Иргэн Г.Номин-Эрдэнийн санал 100 гаруй мянган иргэний дэмжлэгийг авсан тул бид үүнийг хууль болгон батлуулна" хэмээн мэдэгдлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр өнгөрсөн гурван жилийн ажлаа дүгнэн тайлагнасан нэвтрүүлэг цацуулав. 2021 оны 01.27-ноос хойших Монголын нөхцөл байдлыг “том” агуулгаар нь багцалсан нь анхаарал татав. Нэвтрүүлгийнхээ эхэнд цар тахлын дурсамжийг сануулжээ. Тэр яалт ч үгүй цар тахлын хүнд үед ажлаа авсан Ерөнхий сайд. Яг энэ Засгийн газар шиг хүнд нөхцөлд ажилласан нь үгүй гэж Ц.Нямдорж хүртэл ярьсан нь анхаарал татна.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

БИ ТА ГУРАВТ ДАРААХ ҮҮРГИЙГ ӨГЧ БАЙНА НОЁН ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮҮК ТЭР ГЕРМАНЫГ ИРЭХЭЭР НЬ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙГ ВИЗГҮЙ ЗОРЧУУЛАХ АСУУДЛААР ЯРИЛЦ ҮҮНИЙГ ДАРУЙ ШИЙД.НОЁН ЗАНДКА ТЭР ДАМПУУ ХУУЛИЙГ ЦУЦЛААД САНААЧИЛЖ БАТЛУУЛСАН ГАРУУДЫГ ЦААЗААР АВААЧ.ОЮУНАА ЧИ АНУЖИН ОЮУНЧИМЭГ ЖАРГАЛМАА УНДАРМАА ИРГЭДЭЭ УЛ ТАВХАЙГААР НЬ ЦОЛЛОЖ ДОРОМЖИЛСОН САРАНГЭРЭЛ ЭМГЭН БУУРАЛ ОЮУНХОРОЛ БАЯРСАЙХАН ШҮЛЭГ ТЭРЭЛМЭР АЯДДАГ ГО.МӨНХЦЭЦЭГ БА АВАРГА НЯ ЭНХБОЛД ТОГТОХСҮРЭН ТЭРГҮҮТЭЙ ХӨГШИН ҮДЭЭРҮҮДЭЭ ЭНЭ ЖИЛЭЭС ЭХЛЭН ИХ УЛС ТӨРӨӨС БУУГААРАЙ ГЭЖ ХЭЛЭЭД БҮГДИЙГ НЬ БАЯН ӨЛГИЙ АЙМГИЙН САГСАЙ СУМАНД ЯВУУЛЖ АГААР САЛХИНД АМРАА .ЭДГЭЭР АЖЛУУДЫГ ГЯЛАЛЗТАЛ ХИЙГЭЭД НАДАД ЭРГЭЖ МЭДЭГД

Их мэдэх
Их мэдэх

Данх мулгуугаас л салгаж хайрла

Холбоотой мэдээ

Back to top button