Манайд өнөөдөр ирэх Германы Ерөнхийлөгч Ф.Штайнмайер гэж хэн бэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрын манай улсад хийх айлчлал эхэлнэ.
Төрийн айлчлал өнөөдөр /2024.02.07/ 15.00 цагт эхлэх бөгөөд манайд ирэх Франк-Вальтер Штайнмайэр гэж хэн бэ гэдэг талаар хүргэе.
-Гэр бүл-
Франк-Вальтер Штайнмайэр 1956 оны 1-р сарын 5-нд ХБНГУ-ын Детмольд мужаан аав, Польш ээжийн дундаас мэндэлжээ.
Түүний эхнэр нь захиргааны шүүгч Элке Бюденбендер бөгөөд тэд нэг охинтой. 2010 онд эхнэрийнхээ бөөрний донор болж байсан аж. Үүний улмаас Ф.Штайнмайер улс төрийн карьераа түр орхиж, 2010 оны аравдугаар сард эргэн орж байж.
-Улстөрийн замнал-

1975 оноос Германы "Социал-демократ нам"-ын гишүүн болсон. 2008 оны есдүгаар сарын 7-нд АН-ын дарга Курт Бек огцорсны дараа Франк-Вальтер Штайнмайер яаралтай их хурал хүртэл намын удирдлагыг авчээ. 2005-2009 болон 2013-2017 онуудад Германы Гадаад хэргийн сайд, 2007-2009 онд Германы дэд Канцлер болж байжээ. 2017 оны хоёрдугаар сарын 12-нд Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Холбооны Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол 2017 оны 3-р сарын 19-нд болсон ажээ. 2022 оны хоёрдугаар сарын 13-нд холбооны ерөнхийлөгчийн албан тушаалд улиран сонгогдсон байна.
-2014 онд Монгол Улсад ирж байжээ-

Тэрээр одоогоос арван жилийн өмнө буюу 2014 онд Германы Гадаад хэргийн сайдын хувиар Монгол Улсад айлчлал хийж байсан түүхтэй. Тухайн үед Ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдорж ажиллаж байсөн бөгөөд Ф.Штайнмайер Монголд хоёр өдрийн айлчлал хийж, Засгийн газрын гишүүдтэй улс төрийн хэлэлцээ хийж байв.
Хоёр улсын Засгийн газрын санаачилгаар Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийг (GMIT) 2014 онд байгуулсан. Тус сургуульд 2023-2024 оны хичээлийн жилд 421 оюутан суралцаж байгаа аж. Нийт оюутны 40 хувь нь тэтгэлгээр суралцдаг байна.
Ташрамд, Монгол Улс, ХБНГУ-ын хооронд 1974 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд түүхт 50 жилийн ой энэ онд тохиож буй. Манайх Герман улстай иж бүрэн түншлэлийн харилцаатай. Монгол, Германы Иж бүрэн түншлэлийн харилцаа нь 6 үндсэн чиглэлтэй.
- Улс төрийн харилцаа,
- Батлан хамгаалах харилцаа
- Эдийн засгийн харилцаа
- Хөгжлийн бодлогын хамтын ажиллагаа
- Боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагаа
- Хүмүүнлэг олон нийтийн салбарын хамтын ажиллагаа зэрэг болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ГОЁ НЕМЦ БАЙНА АЯТАЙХАН УГТАЖ АВААД СЭТГЭДЭЛ ТӨРҮҮЛ ЭРХЭМСЭГ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙГ ГЕРМАН УЛСАД ВИЗГҮЙ НЭВТРҮҮЛЖ АЖЛЫН БАЙРААР ХАНГААД БАЙВАЛ ТАНАЙ ГЕРМАН УЛСЫГ БИД ХӨГЖҮҮЛНЭ ДЭЛХИЙН ТОП УЛСУУДЫН ЭХНИЙ ГУРАВТ АВААЧНАА БОДОЖ ҮЗЭЭРЭЙ ХОРХОГ ИДҮҮЛЭЭД АЙРАГ УУЛГААД МОНГОЛ ЖИМСЭЭР ШИНЭ ШӨЛ УУЛГААД ЯВУУЛААРАЙ МАНАЙХААН
Нэг ямаа эсвэл нэг хонь бэлэглээрэй.