Нийгэм мэдээ

Шинийн нэгэнд зам тээврийн 391 осол гарч, 3 хүүхэд гэмтжээ

Шинийн 1-ний өдөр гарсан зам тээврийн хэрэг зөрчлийн талаар Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-ын Хэвлэл мэдээллийн төвөөс танилцуулав. Өчигдөр зам тээврийн 391 осол гарсан байна. Үүний улмаас гурван хүүхэд гэмтэж, согтуугаар жолоо барьсан 25 зөрчил илрүүлсэн байна.

Зөрчлийн хуульд шинээр орсон өөрчлөлтийн дагуу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд эхний удаад жолоодох эрхийг нэг жилээр хасаж, 400,000 төгрөгөөр торгох эсхүл 7-30 хоног баривчилна. Харин энэ үйлдэл дахин давтагдвал Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага тооцох юм.

Жолооч, иргэд та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, хол замд зорчихдоо анхаарал болгоомжтой байж, аюулгүй байдлаа хангана уу.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin

Замын цагдаа үгээр хэлэхийн аргагүй болхи байлаа. Уулзвар дээр зохицуулах биш яг эсрэгээрээ ачаалал нэмж байсөн

Холбоотой мэдээ

Back to top button