УЛС ТӨРУлс төрийн мэдээ

УИХ-ын дарга Киргиз болон Унгар улсад айлчилна

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сард Бүгд Найрамдах Киргиз Улсад, ирэх сарын эхээр Унгар Улсад айлчлах товтой байна. Одоогоор албан ёсны тодорхой тов гараагүй байгаа юм.

Өнгөрөгч 2023 оны долдугаар сард Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад айлчлаад буцсан. Түүний дараа аравдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсад ажлын айлчлал хийгээд ирсэн билээ.

Мөн Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло тэргүүтэй төлөөлөгчид 2023 оны тавдугаар сард Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн байдаг. Монгол Улс Унгар Улстай 1950 оны дөрөвдүгээр сарын 28-нд дипломат харилцаа тогтоосон.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Бүрэн эрх нь дуусахаас өмнө баахан аялаж авах нь өлөн юмоо

Зочин
Зочин

Хусагдахаасаа өмнө татварын мөнгөөр тансаглах нь дээ. Муусайн луйварчид. Баахан цүнх баригчид бас дагалдах нь тодорхой

Холбоотой мэдээ

Back to top button