Ниргэсэн хойно хашхирдаг УОК-ын дарга
Шадар сайдын хавсран гүйцэтгэх бас нэгэн гол үүрэг бол УОК-ыг даргалах.
Тэр утгаар УОК-ын дарга С.Амарсайхан хөдөө орон нутагт үүсээд буй онцгой нөхцөл байдалд үүрэг чиглэл өгч, урьдчилан сэргийлж ажиллах учиртай.
Авчиг хүнд өвөл болж буй нь өнөөдөр мэдэгдээгүй. Энэ өвөл хэд хэдэн удаа өвөлжөө хүндэрч, малчдын амьжиргаа хэцүүдээд буй. Харин УОК-ын дарга үүнд бэлэн болж өгдөггүй нь анхаарал татмаар.
Ер Шадар сайдын хувиар тэр оролцох, оролцохгүй асуудалд хошуу дүрэх нь элбэг. Ноднин л гэхэд ипотекийн зээл, МИК-ийг шүүмжилж, төрд авах нь зүйтэй гэхчлэнгээр жаал ярьсан. Түүний хариуцдаг, санаа зовох учиртай ажил нь ч биш юм. Мөртлөө үндсэн ажилдаа ниргэсэн хойно хашгирна гэгчээр хойрго, удаан ханддагийг өнгөрсөн хугацаанд иргэд, олон нийт харж байна.
Бас "Зуд болоход нохой зоолно" гэгчээр онцгой нөхцөл үүсэхэд сайн хүн болж, өнгөрсөн хойно нь гарч ирэхдээ давхар пиар хийх талтай. Өнгөрсөн зуны үер дээр л гэхэд НОК ажиллаад байхад С.Амарсайхан давхар давхар зөрүүтэй мэдэгдэл хийж, шийдвэр давхцуулж, эсвэл өөрчилж, төвөгтэй нөхцөл байдал үүсгэж байв.
Энэ өвөл өвөлжөө хэд хэдэн ч удаа хүндэрсэн. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй. Цаг агаарыг тааж биш судалж мэддэг цаг үе шүү дээ. Өчигдөр л гэхэд бүх юм өрнөөд 2-3 хоносны дараа л "Би ингэнэ, тэгнэ. Тэгж байгаа" гэж том дуугарсан нь анхаарал татмаар.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
лалар луйварчид удмаараа
Шарга морьдын аманд эртхэн арга хэмжээ авах хэрэгтэй. Горхины урсгал хаасан газруудыг хаалтыг нь авч горхитой тулгаж хашаа барьсан айлуудын хашааг татуулж зарим газрын гэрчилгээг хүчингүй болгох хэрэгтэй. Хууль нь байгаа шүү дээ.
Эрхэм шүүмжлэгчид ээ та нар өөрсдөө энэ ажлыг нь хийгээд нэг үздээ. Танд тийм амар хялбар санагдах нь уу үгүй юу. Тэгээд сэтгэгдэлээ бичээрэй
Чадахгүй ажил хийсэн болж лай болж байхаар ажлаа мэддэгт нь өг
Ман ан-г унагаад алаад өгнө дөө
Сайнбуян данжаадын шоохууз үнэхээр худм байнаа.
Эргүү тэнэг, хиймэл дүртээн өнгөрсөн хойно биш, өмнө нь арга хэмжээ авдаг юм. Чи ч энэ насандаа ойлгохгүй. Чи гшадараас өөрийн хүсэлтээр явчихвал их тус болох гээд байна. Цалин, хангамжаар чинь өвс авмаар байна.