УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ж.Пунцагт холбогдох хэргийг ирэх баасан гарагт шүүнэ

"Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн Дотоод Аудитын албаны дарга асан Ж.Пунцагт холбогдох хэргийг шүүх хурал энэ сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогджээ. 

Шүүгдэгч Ж.Пунцагт прокуророос Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шилжүүлсэн байдаг юм. 

Түүнд холбогдох хэргийг өнгөрсөн жилийн хоёрдугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэлэлцээд мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм.

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

“1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ нэг цүнх баригч дүлцэн царайтай хар хогийн хэргийг яасан удаан шийддэг юм бэ. Шүүхийхээн ийм этгээдүүдийн хэргийг битгий биен рүүгээ шидээд бай. Хурдан шийдээд хатуухан ял өгч бай.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Энэний чинь цаана Сайд,Гишүүд нар л гусаж байгаа ш дээ, энэ муу нус цэрний а лчуур яахав дээ, лайгий нь үүрээд л....

тогтох
тогтох

За энэ мууч цүнх барьж цалинд залгаад дээдсүүдпийнхээ тушаал заавраар явж байгаад л энэ болж байгаам даа учраа мэдэж далчигнаж баймаар даа харин ч хамгаалалттай болохоороо гэм хийгээгүй мэт яллагдана хайран аав ээж нутаг орны нэр ...

Зочин
Зочин

муу хулгайч шаар

Эрлэгийн элч
Эрлэгийн элч

Оюун эрдэний долдой

Зочин
Зочин

Энэ чинь одоо кино жүжигчин билүү?

Холбоотой мэдээ

Back to top button