Өмнөговь сумын Засаг дарга тэргүүтэй 11 хүний авлигын хэргийг шүүхэд шилжүүлэв

Прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэрэг дунд Увс аймгийн Өмнөговь сумын удирдлагуудад хамаарах хэрэг багтжээ.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга С.Ө, Засаг даргын орлогч Х.Д, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Х.Д, Ц.Б, Н.Б нарын 11 албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэг шалгасан.
Улмаар тэднийг “Ш” ХХК-тай нөхөн сэргээлт хийх гэрээ байгуулж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд хахууль авсан гэх хэрэгт
- Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/,
- 22.5 дугаар зүйлийн 2 /Хахууль өгөх/-т зааснаар
яллах дүгнэлт үйлдэн Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Энэ хэргийн тухайд, Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа “Шижир голд майнинг” ХХК-ийн захирал Я.Ц, Өмнөговь сумын Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Х.Д нарын ашиг сонирхлын үүднээс “Бид намирын эзэд” ТББ-ын нэрийн дор “Хувиараа алт олборлогчдын улмаас эвдэрсэн Цэрэнцэг хэмээх газарт “түрж, тэгшлэх замаар нөхөн сэргээлт хийх” гэрээг байгуулахын тулд буюу гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд Х.Д-гээр дамжуулан 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 7.000.000 төгрөгийн хахууль авсан.
Яллагдагч Х.Д нь Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байх хугацаандаа “Шижир голд майнинг” ХХК-ийн захирал Я.Ц, Өмнөговь сумын Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Х.Д нарын ашиг сонирхлын үүднээс “Бид намирын эзэд” ТББ-ын нэрийн дор “Хувиараа алт олборлогчдын улмаас эвдэрсэн Цэрэнцэг хэмээх газарт “түрж, тэгшлэх замаар нөхөн сэргээлт хийх” гэрээг сумын Засаг дарга С.Өтэй байгуулахад хамтран оролцож гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийж Х.Дгээр дамжуулан 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр өөрийн Хаан банкны 5041........ тоот дансаар 475.000 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр бэлнээр 2.000.000 төгрөг, 2021 оны 8 дугаар сард бэлнээр 2.000.000 төгрөгийн хахууль тус тус авсан.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.