УЛС ТӨР

Ч.Хүрэлбаатар: Би ахыгаа санал болгоогүй, надад тийм эрх байхгүй

Засгийн газрын өнөөдрийн /2019.11.19/ хаалттай хуралдаанаар Тува, Хонконг дахь Ерөнхий консулыг томилсон юм. Тодруулбал, Монгол Улсаас Бүгд найрамдах Тува улсад суух ерөнхий консулаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төрсөн ах Чимэдийн Ганболдыг томилуулсан билээ.  Ч.Ганболд нь өмнө нь Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Хяналт мониторингийн даргаар ажиллаж байсан нэгэн юм.

Өнөөдрийн энэхүү томилгооны талаар сэтгүүлчид Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас дараах асуултуудад хариулт авлаа.

-Таны төрсөн ах Ч.Ганболд Монгол Улсаас Бүгд найрамдах Тува улсад суух ерөнхий консулаар  томилогдлоо. Дипломат албанд ажиллаж байсан туршлага бий болов уу?

-Учир нь ийм юм билээ. Увс аймгийн ард орших Тувагийн Кызылд суух консулыг томилох тухай асуудлыг зөвхөн өнөөдрийн хуралдаанаар шийдчихээгүй. Өмнөх хуралдаанаар шийдсэн гэж би хувьдаа ойлгосон. Өөрөөр хэлбэл намайг байхгүй байхад томилогдсон. Мөн орон нутгаас ирсэн саналын дагуу энэ шийдвэрийг гаргасан. Тува улстай харьцаж буй хамгийн гол аймаг нь Увс юм. 2017 онд 33 мянган Тува зуучлагч Увсад ирж байсан бол энэ жил 42 мянга болж нэмэгдсэн. Жилд дунджаар 30-40 сая ам.доллар оруулдаг. Манай ах насаараа төрд ажиллаж байгаа хүн. Тува улсын тэргүүнтэй сайн харилцаатай ажилладаг. Ийм зүйлүүдийг үндэслэн томилсон юм байлгүй.

-Орон нутагт ажиллаж байсан хүн үү?

-Тийм.

-Та санал болгож, нөлөөлсөн зүйл байгаа юу?

-Үгүй, Би яалаа гэж санал болгох вэ дээ. Тийм эрх надад байхгүй.

-Төрийн алба гэхээр яг ямар албан тушаал хашиж байсан юм бол. Дипломат алба хашиж байв уу?

-Улс хоорондын хамтын ажиллагаанд гэх үү дээ. Намайг хүүхэд байхад л ОХУ-ын Эрхүү хотод боловсрол эзэмшиж ирээд ажиллаж эхэлсэн байдаг. Сумын засаг дарга, хөдөө аж ахуйн мэргэжилтэн, Орос Тувагийн бизнесийн холбоо гэх мэт дандаа төрийн албанд ажилладаг байлаа.

Г.ИТГЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
БАТ
БАТ

Бид монголчууд цөөхүүлээ. НЭг нь заавал хэн нэгний хамаатан, ах дүүс, ангийн найз, эсвэл нутгийн хүн болж таардаг. ЦӨөхүүлээ юм чинь өөр яах юм болж байна? ХЭн нэгэн маань дээшээ гарвал хавь ойрын хамаатан садан нутгийн нөхөдөд улсад ажил хийх, ахих дэвших ирээдүй байхгүй гэсэн үг үү? Тамын тогооны атаархуу монголчууд. ИНгэж бие биеийгээ дарж алаад дуусах улсууд даа бид ч..Бүгд үхээд Хятадын хараат болбол таарах гээд байгаам!

Зочин
Зочин

хуцаач

зочин
зочин

Энэ нөхөр ч харин улайхгүй худал ярьдаг гар даа.

1
1

Pizdaa ger buliim tur bolchloo yaj zailuulah uu

Холбоотой мэдээ

Back to top button