Нийгэм мэдээ

Засгийн газар Бөөрөлжүүтийн цахилгаан станц зэрэг 37 асуудал хэлэлцэж байна

Засгийн газрын өнөөдрийн /2024.03.06/ ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар,

  • Төсвийн төсөл, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах журам Засгийн газрын тогтоолын төсөл
  • Эрүүл мэндийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, хадгалах, аюулгүй байдлыг хангах журам
  • Бөөрөлжүүтийн 300 МВт-ын цахилгаан станц
  • Багануур-Бөөрөлжүүтийн 220кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын төслийн хүрээнд Бөөрөлжүүт-Сэргэлэнгийн 220кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам бариулах талаар,
  • Боловсролын салбарын нэгдсэн сүлжээний өнөөгийн нөхцөл байдлын талаар
  • Суралцагчийн сурлагын амжилтыг үнэлэх олон улсын PISA-2022 үнэлгээний Монгол Улсын үр дүн, бодлогын зөвлөмжийн хүрээнд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 37 асуудал хэлэлцэж байна.

Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар эргэн мэдээлнэ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button