Танд хэрэгтэй

Дүрэм зөрчөөгүй жолооч нарын зөрчлийн оноог нөхөж урамшуулна

2015 онд замын хөдөөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх болон түгжрэлд саад бий болгодог 17 зөрчилд жолоочийн оноог хасдаг байх журам батлагдсан. Үүнд хамгаалах бүс хэрэглээгүй, хурд хэтрүүлсэн тохиолдолд нэг оноо, зам тээврийн осол гаргсан бол таван оноо хасах зэрэг багтдаг. Тэгвэл, тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөнд зөрчил гаргалгүй, дүрмээрээ соёлтой оролцсон жолооч нарын зөрчлийн оноог урамшуулахаар болжээ.

Тодруулбал, зөрчлийн бүртгэлийн оноо хасагдсанаас хойш нэг жилийн хугацаанд дахин замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчөөгүй жолоочийн хамгийн сүүлд хасагдсан оноог сэргээнэ. Мөн зөрчил гаргалгүй хоёр жил өнгөрсөн тохиолдолд зөрчлийн 10 оноог сэргээж урамшуулна.

Харин жолоочийн зөрчлийн оноо дууссан, жолоодох эрх хасагдсан, хуулийн дагуу торгуулийг заагдсан хугацаанд төлөөгүй жолоочид энэ урамшуулал хамаарахгүй юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button