Гадаад мэдээДЭЛХИЙ

Владимир Путин ОХУ-ыг заналхийлсэн тохиолдолд цөмийн зэвсэг хэрэглэхэд бэлэн хэмээжээ

2022 онд Орос-Украины дайн эхэлснээс хойш нөхцөл байдал хэт хурцдаж ОХУ цөмийн зэвсэг ашиглах уу гэх асуултыг хүмүүс тавьсаар ирсэн. Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2024.03.13/ цацагдсан ярилцлага дээр цөмийн зэвсгийн талаар ярьжээ.

Тэрбээр бүрэн эрх, тусгаар тогтнолд нь заналхийлсэн тохиолдолд цөмийн зэвсэг хэрэглэхэд бэлэн байгаа гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль эхлэхээс хэдхэн өдрийн өмнө шулуухан анхааруулга өгөв.

Кремлийн цөмийн зэвсэг хэрэглэх нөхцөлд төрийн оршин тогтнолд аюул заналхийлсэн үед гэж бичсэн байдаг. Украины дайн эхэлснээс хойш Путин хэд хэдэн удаа цөмийн зэвсэг хэрэглэхэд бэлэн байгаа гэж ярьсан.

Энэ ярилцлагаас өмнө тэрбээр хоёрдугаар сард барууны орнуудад анхааруулахдаа Украины дайнд илүү гүнзгий оролцох нь цөмийн дайны эрсдэл болно гэсэн юм.

Лхагва гарагт цацагдсан ярилцлагад сэтгүүлч Путинээс Украины байлдааны талбарт цөмийн зэвсэг ашиглах талаар бодож байсан эсэхийг асуужээ. Тэрбээр үүнд тийм шаардлага байгаагүй гэж хариулсан байна.

Мөн Путин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден үр дагавар нь юунд хүргэж болохыг мэддэг ахмад улс төрч хэмээж дэлхий нийт цөмийн дайн руу чиглэхгүй байгаа гэж бодож буйгаа илэрхийлжээ.

Өнгөрсөн сард Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Украинд НАТО-гийн цэргийг илгээхийг үгүйсгэхгүй гэсэн утгатай зүйл ярьсан юм. Үүний дараа АНУ, Их Британи, Герман гэх мэт улсууд Украин руу цэрэг огт оруулахгүй гэх мэдэгдэл гаргасан.Тэгвэл Путин НАТО Украинд цэргүүдээ орууллаа ч гэсэн дайны үр дүнг өөрчлөхгүй хэмээсэн байна.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 15, 2024 07:57

ХҮРМЭЭ ДААХГҮЙ ЗӨНӨГ ӨВГӨН ЧИ УКРИАНЫГ ШОРДОХОО БОЛИОЧ ӨГӨР ТОЛГОЙ ГҮРСЭДЭЭ ЧАМАЙГ МЭДЭХГҮЙ ЮМ БАЙНА ТА НАР АРДЧИЛЛЫГ ХАМГААЛАГЧ БИШ ДЭЛХИЙН ХАРГИС ЦАГДААГИЙН ҮҮРГЭЭСЭЭ ТАТГАЛЗААЧ ТА НАР ЯАЛАА ДЭЛХИЙН ХОЁРДУГААР ДАЙНД ОРОС ЯЛАХ НЬ ОЙЛГОМЖТОЙ БОЛОНГУУТ ЦЭРГЭЭ ОРУУЛЖ ДАЛЧИГНАСАН БИЗ ДЭЭ.ТА НАР БАС ВЬТНАМД ХҮҮРЭЭ ТАРААЛГАЖ ЯЛАГДСАНАА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨР.ИРАКИЙГ ЦӨМИЙН ЗЭВСЭГТЭЙ ГЭЖ ҮЛЭЭГЭЭД БҮХЭЛ БҮТЭН УЛС ОРНЫГ САМРААД УДИРДАГЧ САДАМЫГ ДҮҮЖИЛЖ АЛСАНАА ТАЙЛБАРЛА ДАЙНЫГ ЗОГСООЁ ЖОН ӨВГӨН ЧИ ҮХЭХДЭЭ САЙН ҮЙЛ ХИЙГТҮН

иргэн
иргэн
3 сар 15, 2024 08:42
Reply to  Зочин

Путин Монгол руу дайрв�##� яах вэ?? Украин руу Путин цөмийн зэвсэг хэрэглэвэл өрнөдийн орнууд Орос руу цөмийн зэвсгээр цохилт өгнө, саяхан компьютерийн симуляц хийж үзэж, тэгвэл Москвагаас Владивосток хүртэл цохилтод өртөж Оросын 45 сая хүртэлх хүн үхнэ гэсэн тооцоо гарч. Путины сонголт л юм даа, тусгаар тогтносныг нь Орос өөрөө хүлээн зөвшөөрч байсан Украин руу 2014 оноос эхлэн х�##�дан довтолж Крымыг, 2022 оноос Луганск, Донецкийг эзлээд улмаар Украиныг бүхэлд нь эзэлнэ гэж Путин санаархаж байгаа. Өдөр бүр Украинд энгийн хүмүүс Оросын пуужингийн цохилтод өртөж үхэцгээж байна. Слава Украине!

Зочин
Зочин
3 сар 15, 2024 16:59
Reply to  иргэн

Украйн дайнд хэзээч ялахгүй. Украйн гэх улс газрын хөрснөөс арчуулах нь тодорхой. Иймд Зеленский гэх ногоон нүдэн �##�иа с�##�бадай пап ламын хэлсний дагуу нэн яар�##�тай цагаан тугаа өргөх хэрэгтэй.

Зочин
Зочин
3 сар 15, 2024 17:04

За Путин гуай та хоосон сүрдүүлэхийн оронд цөмийн зэвсгээ Киев дуур мулт�##�сан нь дээр. Энэ дайн бол дэлхийн 3-р дайн болсон. Учир нь энэ дайнд орос узрайнаас гадна НАТО-гийн 32 орон мөнгө зэвсэг техник цэрэгтэйгээ оролцож байна. Ийи �##�ь хэдийн дэлхийн 3-р дайн болсон. Энэ дайнд цөмийн зэвсэгтэй гүрэн ялагддаггүй гэдгийг Орос улс удахгүй батлах байх.

Холбоотой мэдээ

Back to top button