Нэгдүгээр сургуулийн 70 багш захирлаа эсэргүүцэж халагдах өргөдөл өгчээ

Нийслэлийн тэргүүний Нэгдүгээр сургуулийн 70 гаруй багш нар захирлаа эсэргүүцэж ажлаас халагдах өргөдлөө өгөөд байна. Тодруулбал, тус сургуульд энэ оны аравдугаар сарын эхээр үдийн цай тойрсон маргаан үүссэн. Ямар ч хяналт шинжилгээгүй бүтээгдэхүүн сурагчдад тараалгасан сургуулийн удирдлагыг ийнхүү багш нарын төлөөлөл эсэргүүцэж буй аж.
Нэгдүгээр сургуулийн сурагчдын үдийн цайнд өгөхөөр бэлтгэсэн боорцгийг үзэхэд, ямар ч хаяг шошгогүй, хатаж удсан шинжтэй байжээ. Тиймээс энэ тухай тус сургуулийн багш нарын зүгээс эмч, нийгмийн ажилтан, нярав нарт мэдэгдэж, халдварт өвчин гарах эрсдэлтэйг анхааруулсан байна. Гэтэл өмнөөс нь “Захирал тараа гэсэн, хэрэв тараахгүй бол ажлаас чинь хална гэсэн” гэх тайлбарыг өгсөн байна. Мөн бүтээгдэхүүнээс үүдэн хэд хэдэн хүүхдэд хордлогын шинж тэмдэг илэрсэн байдаг. Энэ тухай тус сургуулийн багш нар олон нийтэд дэлгэсэн. Гэтэл эдгээр багш нарыг ажлаас халах шийдвэр гаргажээ.
Тухайлбал, хэвлэлийн хуралд оролцсон Ч.Энхнасан багш, сургуулийн эмч Д.Болормаа нарыг худлаа мэдүүлэг өгсөн хэмээн тус сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогзолмаа ажлаас халах шийдвэр гаргажээ. Үүнийг эсэргүүцэн тус сургуулийн 70 гаруй багш Д.Цогзолмаа захиралтай цаашид хамтран ажиллах боломжгүй гэх гарын үсэгтэй өргөдлийг энэ оны арваннэгдүгээр сарын 10-ны үеэр Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар болон Боловсролын газарт хүргүүлжээ. Гэвч одоог хүртэл өргөдлийн хариуг өгөөгүй талаар тус сургуулийн багш нар мэдээлээд байна.
У.УЯН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийслэлийн орлогч Анхмаа найз Цогзолмаагаа 1 дүгээр сургуулийн захирлаар шахсан байна болиочээ. Та 2т хов базахаас өөр ямар ур чадвар, удирдах арга барил байдаг юм бэ ичээч
Omnoh zahiral ni hen bilee dajgui l hun shig bsan
nuguu darwaisan Magnaigiin egch ni gee biz de
Уг нь дажгүй шударга бүсгүй шүү
Zahiraliin yamariig bol medeh yum alga. Hoolnii gazar bol aimshigtai amtgui bas bohir ni bol unen. Teriig ni mergejliin hyanalt irj shalgaad ajilluulahiig horiglood yavahaar ni huuhduud hoolgui baij bolohgui geed tulsan hugatsaand 1 gazraar yum avsan ni hayag shoshiggui bsan gesen dee. Dotroo bas yamar asuudal bdag yum bgaan. Yamar ch bsan ter hoolnii gazar ni soligdoosoi.
Цогзолмаа захирал багш нартайгаа эв зүйгээ олоод ажиллавал зүгээрсэн дээ. И