Нийгмийн
ХҮЕГ-ын дарга Б.Нямдавааг саатуулжээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдавааг АТГ-ын мөрдөн байцаах хэлтсээс шалгаж эхэлжээ. Түүнийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгосон, бусдаас авлига авсан гэх үндэслэлээр саатуулсан байна. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр Б.Нямдаваагийн ажлын өрөөнд өчигдөр АТГ-ынхан нэгжлэг хийсэн аж.
АТГ-аас Нийслэлийн прокурорын газарт түүнийг Цагдан хорих 461 дүгээр хорих ангид саатуулах хүсэлт хүргүүлсэн байна. Прокурорын байгууллага хүсэлтийг хүлээж авсан гэх мэдээллийг албаны эх сурвалж хэллээ.
ЭХ СУРВАЛЖ: Үндэсний шуудан сонин











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Bas avilga uu, новшийн юм бэ