ЦЕГ-ын дарга хүчингийн хэрэгт холбогдсон цагдаа нарын хэрэгтэй танилцахаар Сэлэнгэ явжээ

Цагдаагийн дөрвөн алба хаагч 13 настай охиныг хүчирхийлсэн гэх хэрэгт холбогдуулан Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийсэн.
Энэ үеэр ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа Н.Мишигдорж, "Цагдаагийн дотоод хяналт аюулгүй байдлын нэгжээс цагдаагийн нэр бүхий алба хаагчид насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй гэдэг мэдээллийг өөрсдийн хяналт шалгалтаараа илрүүлж, холбогдох албаны шалгалтыг явуулж гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж цагдаагийн газрын мөрдөн байцаах албаны тусгай субъектын гэмт хэрэг үйлдсэн мөрдөн шалгах хэлтэст харьяалалын дагуу шилжүүлж, одоо мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.
Дээрх нэр бүхий дөрвөн алба хаагчийг одоогоор албанаас нь чөлөөлж, албан үүргийг нь түр түдгэлзүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэсэн.
Тэгвэл дээрх дөрвөн алба хаагчийг баривчлах чиглэлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өгч, ЦЕГ-ын дарга П.Сүхболд Сэлэнгэ аймаг руу явсан гэх мэдээлэл гарсан ч хэвлэл мэдээллийн ажилтан нь үгүйсгэлээ. Харин баривчилхаар биш хэргийн явцтай танилцахаар явсан байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цагдаагийн байгууллагад суурь шинэчлэл хийхгүй бол косметик засвараар цааш явахгүй ээ!! Манай Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны зарчим, концепци нь хуучин ЗХУ-ын НКВД-ийн харгис философид үндэслэсэн хэвээр учраас солих ёстой!! НКВД философи нь нам, засгийг ард түмнээс хамгаалах; Харин орчин үеийн соёлт улсын цагдаагийн албаны философи нь иргэнийгээ төрийн хүчирхийллээс хамгаалах!!! Манай цагдаагийн дээд удирдах албан тушаалтнууд нь гол төлөв ОХУ-ын МВД-ийн сургууль төгссөн товарищууд, тэд "хайрцаг" дотроо л эргэлдэнэ!!
Цагдаа гэж нэрийн дор амьдралаа яая гэж байгаа хөлдүү төмснүүд ажилладаг болсон бналаа, ямар ч бие бялдаргүй, давжаа, мэдлэг боловсролгүй юмнууд цагдаа болдог , дээр үед их гоё сүртэй журамтай хүмүүс байдаг байсан, одооний цагдаа хүн хог.
Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газрыг сэргээн байгуулая
Энэ хэргийн төлөө ЦЕГ-ын дарга болон Сэлэнгэ аймгийн Цагдаагийн дарга үг дуугүй шууд огцрох ёстой шүү!!! Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа жирэмсэн эмэгтэйг нимгэн хувцастай гадаа гаргасны төлөө огцорч үлгэр дууриал үзүүлсэн биз дээ??!!!
Дарга нарыг нь дандаа Хэнтийгээс томилдогоо боль. Нэг газраас удирдлага нь бүгд тавигддаг болохоор шудрөга зарчимч байдал алдагдаад байгаа шдээ.
Танилцаад байх юу байдийн цаад хүчингийн нөхдүүдээ барьж явдаг газарт нь явуул
Ийм юмыг мэдээлэхгүй ш дээ эргүү мал сэтгүүлчээ
Нүдний булайнуудыг хатуу цээрлүүлж доодохыг нь тайган болговол шударга ёсонд нийцнэ.баригдсан энэ баригдаагүй хэд вэ.төрийн форм өмссөн цөөвөр чоно нуудаг хэлэх муу үг олдохгүй бна.ажилд хэнэ оруулсан тэр хүнтэй цуг хариуцлага тооц.13 настай хүүхэд шүү дээ....
Шөнийн эргүүлийн цагдаа нар нь янхан журамлаад тэнийгээ шаагаад л өглөө болгодог
Эргэлтээр ирээд архидан дайлуулаад л энд байж байн Одоо хүүхэн нэхнэ энэ даргаа