УЛС ТӨР
Ө.Энхтүвшин: Би тэгж гоншигнодог хүн биш
УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнгөрсөн долоо хоногт Шадар сайд Ө.Энхтүвшинг хятадуудтай уулзалт хийж, Монгол Улсын хоёр чөлөөт бүсэд казино байгуулахаар ярилцсан талаар мэдээлсэн. Мөн албадан буцаагдсан БНХАУ-ын 800 хятад иргэнийг ч тэдэнтэй холбоотой гэсэн юм. Энэ асуудлаар өнөөдөр Шадар сайд тайлбар хийлээ.
Тэрбээр хэлэхдээ “Миний нэр хүнд гэхээсээ илүү Засгийн газрын нэр хүнд гарсан. Засгийн газар зохион байгуулсан, тагнуулын байгууллага мэдэж байсан гэж ярьсан. Энд хуулийн байгууллага хариу өгөх ёстой. Би нэр төр гутаалаа гэж ярих нь жижиг асуудал, тэгж гоншигнодог хүн биш. Гол нь энэ хоёр улсын хоорондын харилцааны асуудал болох гээд байна” гэв.
Т.САНТ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.