Top StoriesНийгэм мэдээ

А.Энхбаяр: Монгол компани ₮330 саяар хийх төслөөс яам татгалзаж, гадаадуудыг ₮8.1 тэрбумаар сонгож байна

Монголчуудын 330 сая төгрөгөөр бүтээх боломжтой “Виртуал сургууль”-ийн төслөөс БШУЯ татгалзаж, гадаадын компаниар 8.1 тэрбум төгрөгөөр хийлгэхээр тендерт шалгаруулсанд урам хугарч байгаа тухайгаа МУИС-ийн Компьютер график, мультимедиа судалгааны лабораторийн профессор, доктор А.Энхбаяр ярьж байна.

МУИС-ийн дэргэдэх “Дижитал солюшион” компани ахлах ангийн сурагчдад зориулан “Виртуал сургууль” байгуулах төслийг нэг жил хагасын өмнө БШУЯ-нд санал болгосон аж. “Дижитал солюшион” компани нь Өндөр гэгээн Занабазарын бүтээлүүдийн виртуал музей, виртуал Хархорум, Гүег зэрэг хориод бүтээлийг эзэмшдэг байна.

-Таны оюутнуудтайгаа хэрэгжүүлсэн төслүүд болон зарласан тендер өөр агуулгатай санагдсан. Гэхдээ тэр тендерийн шаардлагыг та болон таны оюутнууд бүрэн хангах чадамжтай юу?

-Ерөнхийдөө процессийг бол ойлгосон байх. Виртуал орчинд виртуал сургууль байгуулаад 10 мянган хүүхэд сурах боломжтой. 18 сургуульд хичээлийн лабораторитой нь хийж өгнө гэсэн. Яг тэр тендерт бол асуудал нь ялгаатай. Тендерийг би биш ч гэсэн монголд байгаа компаниуд хийх боломжтой. Яагаад яриад байгаа вэ гэхээр монгол даяараа л цахим үндэстэн болж, дэлхий даяараа дижитал шилжилт гэж ярьж байна. Дэлхий нийтээрээ технологийг хэн хөгжүүлж, эдийн засгийнхаа эргэлтэд оруулж чадсан тэр орон хөгжиж, тэдэнд ирээдүй бий болж байгаа. Тэгэхээр бид  дэлхий нийттэй хөл зэрэгцэн алхахын тулд өөрсдөө энэ технологиудыг хөгжүүлэхээс өөр арга байхгүй.

Тэрнээс биш гадны бэлэн юм аваад гадагшаа доллар нь сая саяар урсаад яваад байж болохгүй. Хэдэн арван жил хэрэглэлээ. Одоо бол үйлдвэрлэгч орон болмоор байна. Оюуны өмч технологи ярих хэрэгтэй цаг хэдийн ирсэн. Энэ технологийг бид нар хөгжүүлэхээс өөр арга байхгүй. Монгол залуус чадах ядахаараа хөгжүүлээд л явж байна. Төр засаг үүнийг хөгжүүлэхийн тулд өөрсдийн технологийн компанийг дэмжих хэрэгтэй. Өөрсдийнхөө чадах юмаа хийх хэрэгтэй. Ийм л зарчим ярьж байгаа. Тэрнээс биш яг тэр компанитай яг адилхан юм хийж чадна гэж байгаа юм биш.

Монголчууд ярьж байгаа хэрнээ хийж байгаа үйлдэл нь тэрнээсээ өөр болчхоод байна. Яаж байна гэхээр зүгээр л гаднаас бэлэн юм оруулж ирээд хүнээр хийлгэдэг. Тэрийгээ жил болгон сайжруулахын тулд дахиад мөнгө төлдөг. Үүнийг монгол компаниуд жаахан дутуу хийж байсан байж болох ч өөрсдөө хийчихсэн бол хөгжинө. Урагшаа явна. Хэдэн монгол компани хэдэн арван засварчдад урам өгч, нэг алхам ахина. Урам хугараад байгаа юм нь бид буруу замаар яваад байна. Хэрэглэгч үндэстэн тэр чигээрээ байх гээд байна. Хэн нэгэн үүнийг хэлж дуугарахаас өөр арга байхгүй. Технологийг ойлгохгүй байгаа учраас монголчууд хийж чадахгүй учраас авч байна гэж ойлгоод байгаа. Гэтэл яг мэргэжлийн улсууд монголчууд хийж чадах учраас урам хугарч байна. Бид нар буруу замаарт яваад байна гэдгийг тайлбарлаж хэлж байгаа юм.

-Санхүүгийн хувьд ч илүү зардал гаргасан үйлдэл мөн үү. Унгарын компанийн санал болгосон 8 тэрбум төгрөгөөс бага төсвөөр та бүхэн гүйцэтгэх боломжтой юу?

-Нарийн тооцоолол хийхэд гараад л ирэх байх. Хангалттай санхүүжилт байгаа. 8 тэрбум 139 сая төгрөг гэж байгаа. Хэрвээ яг ийм санхүүжилтийг монголын технологийн компаниудад өгөх юмбол тэр зэргийн платформ хангалттай хийнэ.

-Манай улс бүрэн үйлдвэржтэл урт хугацаа туулах юм шиг санагддаг. Харин хөгжлийн гарц бол технологид манлайлах буюу шинжлэх ухаанд мэргэшсэн манай залуус. Таны хувьд, манай залуус энэ чиглэлд гологдохооргүй чадварлаг боловсон хүчин байж чадах уу?

-Гаргалгаа хөөнө. Манай улс хөгжиж дэлхий нийттэй хөл зэрэгцэн алхахын тулд ирээдүйд бэлэн байя гэвэл технологио л хөгжүүлэх хэрэгтэй. Өөрсдийн гэсэн технологитой болох боломж байгаа. Урьд нь аж үйлдвэрийн гурван их урсгалыг дамжиж гарсан. Тэр үед манайд үйлдвэрлэлийн бааз суурь байгаагүй хөгжихөд асар хүнд байсан. Одоо дөрөвдүгээр хувьсгал дижитал шилжилтэд айхтар үйлдвэрлэлийн бааз шаардаад байхгүй. Гол нь технологид суурилсан оюуны эдийн засаг болчхож байна. Үүнийг хөгжүүлэх боломж байна. Монгол залуучууд чадвартай учраас дэлхийн хаа сайгүй ажиллаж байна. Тэд монголдоо ирээд тэр технологийг хөгжүүлэх боломж бий. Дэлхийн томоохон сургуулиудад эрдмийн зэрэг хамгаалсэн хэдэн зуун залуус байна. Энэ залуучууд хийж чадна. Хамгийн гол нь тэд нарт тогтолцоо хэрэгтэй. Ганцхан мундаг эрдэмтэн байгаад хэрэггүй. Тогтолцоо, тэрийг дэмждэг бодлого, санхүү, инженеринг  энэ бүхэн бүрдэж байж урагшаа явна. Манайд ийм тогтолцоо байхгүй. Бий болгоё гэсэн ч зорилго алга байна. Гаднаас л аваад хэрэглээд байгаа учраас багш нь урам хугарлаа гэж байгаа юм.

- БНСУ-ын найман мужид метаверсийн албыг төр нь дэмжээд байгуулчихсан байна-

-Гадаадын орнууд мэдээллийн технологийг чухалчилж, хөгжлийн гарцаа болгон, төрөөс зориуд дэмжиж санхүүжүүлсэн жишээг дурдаж болох уу?

-Жишээ хэлж болно. Одоо бид нарын хэрэглэж байгаа метаверс гурван хэмжээст виртуал ертөнц олон хэрэглэгчтэй, өөрийн гэсэн санхүүтэй нийгмийн том сүлжээ болчихсон. Дэлхийн ирээдүй ийшээ явж байна. Үүнийг хөгжилтэй орнууд яадаг вэ гэхээр жишээ нь БНСУ-ын найман мужид метаверсийн алба гээд байгуулчихсан. Ямар учиртай вэ гээд асуусан чинь метаверсийн технологийг хөгжүүлэхийн тулд төрөөс дэмждэг төр хувийн хэвшлийг хооронд нь холбож өгөөд ажиллаж байна. Тэгэхээр хэдхэн жилийн дараа Солоногост метаверс технологи хөгжинө. Тэд хэдэн жилийн дараахыг харж төлөвлөгөөгөө гаргаж. Бид нар бол тэгж чадахгүй байна. Үүнд урам хугарч байна.

-Нөгөө талаас манай төр засаг залуусынхаа боловсрол, мэдлэгийг үнэлж чаддаггүй, эсвэл дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц байгааг мэддэггүй юм шиг санагддаг?

-Бид нар итгэл үнэмшилээ алдсан. Энэ бол хамгийн том асуудал. Итгэл үнэмшлээ алдахгүй зөв замаар урагшаа яваад л байвал аймаар хэцүү биш.

-Та оюутнуудтайгаа нэгдэн, энэ чиглэлээрх компани байгуулсан юм билээ. Танилцуулаач?

-Хуулийн хүрээнд 5 жилийн өмнө компьютер судалгааны лабораторид сурч байгаа залуучуудтай хамтраад их сургуулийн дэргэд гарааны дижитал солюшион компани байгуулж олон төсөл хэрэгжүүлсэн. Жишээ нь, Хархорин хотыг компьютер дээр виртуалаар байгуулаад олон хүнд хүрсэн. Бид 20 гаруй технологийн бүтээлийг бүтээгээд байгаа.

-Харин санхүүгийн асуудлыг хэрхсэн бэ. Ашигтай ажиллах боломж харагдсан уу?

-Виртуал Хархорин төслийг шинжлэх ухаан технологийн сан зарим компаниуд санхүүжүүлсэн. Бусад төслөө өөрсдийнхөө олсон орлогоор хөгжүүлээд явж байгаа. Яаж ч ашигтай ажиллахав. Манай улсын технологийн зах зээл дээр дижитал ур чадвар харьцангуй бага шүү дээ. Ямар нэгэн хэмжээгээр монголчууд өөрсдөө технологио хөгжүүлээд явж байна.

-Төрөөс зарласан тендер, төсөл хөтөлбөрт компаниараа оролцъё гээд саналаа өгч байсан удаа бий юу?

-Яг ний нуугүй хэлэхэд бид нар нэг 10 мянган хүнтэй виртуал сургууль байгуулья гээд албан ёсны санал тавьсан. Бид нар хориод оюуны өмчтэй бас ч гэж юм хийдэг баг учраас тендерт оролцлоо. Тэгсэн чинь ямар ч туршлага, ойлголт ч байхгүй компаниуд бид нар чадна гээд ороод ирдэг юм байна. Төвөгтэй юм билээ. Өнөөдөр хамгийн гол нь тендер, төсөлдөө гол биш бид буруу замаар яваад байна, хэрэглэгч үндэстэн хэвээр үлдэх нь гэдгийг ярих л чухал байна.

Энэ улс үндэстэн хөгжинө. Хэрхэн хөгжих нь залуусын боловсролын түвшин ямар байгаагаас хамаарна. Боловсрол гэдэг манай улс үндэстний суурь асуудал. Үүн дээр анхаарч, өөрсдөө технологио хөгжүүлэх нь чухал.

-Та компанийнхаа өөр бусад төслүүдийг танилцуулахгүй юу. Хүмүүсийн хараанаас холуур өнгөрч ирсэн юм шиг санагдлаа?

-Хамгийн сүүлийнх нь"Гүег" метаверс байгаа. Өв соёл боловсролын метаверс одоогоор 36 мянган хэрэглэгчтэй. Боловсролын агуулгатай 20 гаруй төсөл бий. Наад захын жишээ нь манай эдгээр бүтээлээр ангараг, сугар гараг дээр бууж болно, динозаврыг бодитоор харж болно.

-Ер нь хэр хэмжээний төсөв шаардлагатай болдог вэ?

-Жишээ нь, жижигхэн контент хийлээ гэхэд 20 сая төгрөг дөхнө шүү. Метаверс гээд явбал асар үнэтэй. Бүх юмаа л зориулж хоёр жил гаруй ажиллаж байж бэлэн болгосон. Хүмүүс өөрсдөө үзэх хэрэгтэй. Залуучууд бол үзээд байгаа. Хүүхдүүдийн тоглоомтой төстэй. Ялгаатай тал нь илүү олон зүйлийг хийх боломжтой. 2020 онд фэйсбүүк мета болж өөрчлөгдсөн. Дэлхийн бүх томчууд метаверс технологийг хөгжүүлнэ эгсэн. Тэгэхээр бид нар ядаж өөрсдийн хийсэн метаверстэй болох хэрэгтэй.

-Үүнийг төрөөс дэмжье гэвэл?

-Дэмжлэг байвал гэхээр саяны кэйс байна. Гаднаас хэдэн зуун тэрбумаар авч байгаа төслөө монгол залуус, монгол компаниар хийлгүүл бүх юм нь дагаад хөгжөөд явчихна. Энэ чиглэлийн дэмжлэгийг л хүсч байгаа. Төрийн бодлого хэрэгтэй. Алсын хараа хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.   

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Eр нь бүх тeндeрийг хятадууд хамдаг болсон. Дараа нь тэгээд буух эзэн буцах хаяггүй дарханы замын түүх шиг болсон юм олон байна

Зочин
Зочин

Яах гэж үхэн хатан гишүүн дараа нь сайд болов? АТГ өнгөрсөн хойно нь хойноос нь хөөцөлдөхөөр яг одоо байгаа сайд эрх мэдэлтнүүдийг байнга шалгаж байсан нь хэд дахин үр дүнтэй шүү дээ хөө!

Зэв
Зэв

Эрдэмтэн хүн байж юмаа судалж яримаар юм. Нээлттэй тендер байна шүү дээ. Сая ороод харлаа. 330 саясаналаа өгөөд өрсөлдөхгүй яаасан юм болоо ккк

хариулт
хариулт
Reply to  Зэв

Стгэгдэл бичигч чи ойлгоогүй бололтой . 330саяар монголчууд хийх боломжтой юмыг гадны 8.1тэрбумыг санал болгосон компаниар хийлгэхээр болжээ гэсэн байна

zochin
zochin
Reply to  хариулт

8 terbumaar hiih yumiig 330 sayaar hiih bolomjgui

Мө.
Мө.

Ингэж худлаа юм ярьж болохгүй ш дээ. Чаддаг байсан бол зөрүүлж гаргаж тавиад л мөнгөө ав. Бас муис - н багш нар хорт хавдар эдгээх эм хийлээ л гэсэн одоо хаана бна.

Зочин
Зочин

Тендерийн санхүүжилт нь хийгдэх ажилдаа хангалттай тавигдсан нарийн мэргэжил шаардсан лабораторийн барилгын тендерийг би чадна гэж монгол компани аваад тухайлан заасан амьтэы болон 3-р зэрэглэлийн лаборатори ч байхгүй дээр нь барилгын чанар маш муу байшин барьж монголыг хохироож байна. Ард нь ямар ч хариуцлага үүрсэнгүй.

Зочин
Зочин

Манай үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдхүүн ,үйлчилгээ бүгд чанаргүйг ард иргэд мэдээд залхдаг болсон доо. Тиймээс ийм сонголт хийсэн байхаа.

ууганаа
ууганаа

Наад хүн чинь жинхэнэ эрдэмтэн судлаач хүн яагаад ч худлаа хэлэхгүй маш сайн багш хүн шүү

Mergen
Mergen

Uulsaas iim saihan bolomj gargaj ugch baihad bagsh shavi naraa avaad oroltsohguidee. Ug ni neelttei tender baisan bn. Ta 330 saya tugruguur hiisen bol ulsad ch tand ch ashigtai um boloh baij.

Холбоотой мэдээ

Back to top button