Нийгмийн

“The Hu” хамтлагт ӨНӨӨДӨР олгох “Чингисийн одон”-г Б.Дашдондог гардаж авна

Их эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой өнөөдөр /2019.11.27/ тохиож байна. Ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “The Hu” хамтлагт “Чингисийн одон” олгох юм. Одон олгох ёслолын ажиллагаа Төрийн ордонд 11.40 цагт болно.
Тус хамтлаг гадаадад тоглолтой яваа тул хамлагийн продюсер тэднийг төлөөлж шагналыг гардах юм.

Энэ талаар The HU хамтлагийн продюсер Б.Дашдондог хэлэхдээ “АНУ-д тоглолттой яваа. Арванхоёрдугаар сарын дунд хүртэл тоглолттой. Нийт 60 гаруй тоглолттой. 60 гаруй тоглолтоос 30-40 ийг л тоглоод байна. Би төлөөлж очиж авна даа. Хамтлагийнхан маань ирж чадахгүй л дээ. Төлөвлөсөн тоглолттой учраас таслаж болохгүй. Гэрээтэй ажил шүү дээ” хэмээсэн билээ.

Дашрамд, Чингисийн одонг энэ жил анх удаа хамтлаг, байгууллагад олгодог болж байгаа билээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button