Нийгэм мэдээ

ЦЕГ: Э.Баярмааг бусдыг хөрөнгийн эрхээ өгөхийг шаардсан хэргээр шалгаж байна

Цагдаагийн байгууллагаас иргэн А.Баярмааг Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1, 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалган ажиллагааг явуулж байна.

Шалгалтын явцад А.Б-нь мөрдөгчийн дуудсан хугацаанд хүрэлцэн ирээгүй тул энэ оны 01 дүгээр сарын 29-ний өдөр прокурорын мэдэгдэх хуудсыг өөрт нь хүлээлгэн өгсөн боловч энэ оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтэрч мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан.

Түүнийг энэ оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүхийн зөвшөөрөлтэй баривчлах шүүгчийн захирамжийн дагуу 05 дугаар сарын 05-ны өдөр баривчилсан. Мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна гэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээллээ.

13.14.1 дүгээр зүйл

Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, эрүүл мэндийн нөхцөл байдлаар ялгаварлан гадуурхаж эрх, эрх чөлөөг нь хязгаарласан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

17.6.1 дугаар зүйл

Бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин Гэрэл
Зочин Гэрэл

Өө даварсан сэтгүүлч нэртэй дээрэмчид зөндөө болсон улс төрчидтэй шаалцаж жаахан мэдээлэл олж авснаараа хүн шатааж хийнэ Өнөрцэцэг байна нохой шиг шаалгадаг пизду

Зочин
Зочин

Сахан шаадаг гар байна

Зочи
Зочи

Сэтгүүлч нэртэй шантаажчин , луйварчин нар яасан их болоо вэ. Өнөрцэцэг, Мөнхбаясгалан, гэх ШАНТААЖЧИН сэтгүүлч нар монголын сэтгүүлч нарт шантааж яаж хийвэл баяжиж болдогийг жинхэнэ утгаар нь сургасан загалмайлсан авгайчууд

Ккккк
Ккккк
Reply to  Зочи

Харин тиймээ, эгч нар нь ийм замаар гишүүн болсон туршлага байна шүү дээ. Чааваас даа

Зочин
Зочин

Энэ бид 2 хүн шантаачилна гэж юу байдаг юм бээ цаад эздийг нь олох хэрэгтэй нууц эздийг нь

zochin
zochin

Facebook shantaajlagchid bas baina. Zagdaa, Dornodiin Adilbish, Baymhongiriin Monherdene enter gesen, neeh aimaar shudarga temtsegch durtei

Зочин
Зочин

Шоронд нь явуул ийм гүлэгнүүдийг

зочин
зочин

Хайран сайхан мэргэжил.

Мэргэжлээ буруу зүйлд ашиглана гэдэг тэнэглэж шүү!!!

bat
bat

Өөр зүйл рүү анхаарлаа хандуулахгүй бол андуудаа тар нарын нэр хүнд шал цаашаа боллоо шүү

bat
bat

Хамгийн шалгах ёстой сэтгүүлч нь мэдээж Өнөрөө ёстой замбраагүй тоотой мөнгө нэхдэг юм билээ

Монгол
Монгол

Худлаа юманд бүү хийрэх хүмүүст хэрэгтэй, улсад ашигтай зүйлс бичэчгээ!

Холбоотой мэдээ

Back to top button