Маргааш Нийслэлийн гол уулзваруудын хөдөлгөөнийг түр хугацаанд хаана

Тээврийн цагдаагийн албаныхан цахим хуудсандаа “Тэдэн хоног үлдлээ” гэсэн утга бүхий постер байрлуулж байгаа билээ. Өдрөөс өдөрт өнөөх хоног нь багассаар одоогоор “Нэг хоног үлдлээ” гээд буй.
Тэгвэл энэ нь ийм учиртай юм байна. Тээврийн цагдаагийн албаныхан маргааш буюу 11 дүгээр сарын 29-нд замын хөдөлгөөнд оролцогч хүн бүхнийг замын хөдөлгөөнд соёлтой, дүрмийн дагуу оролцохыг уриалж “Хичээх өдөр” арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. Энэ өдөр дэлхий нийт зам тээврийн ослоор нас барсан иргэдэд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.
Зургаа дахь жилдээ болох “Хичээх өдөр” арга хэмжээг тохиолдуулан маргааш 11.00 цагаас 11.10 минутын хугацаанд нийслэлийн гол уулзваруудын замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаахаар болжээ. Энэ хугацаанд түргэн тусламж, цагдаа, онцгой байдлын аврагчид уулзваруудад төлөвлөсөн арга хэмжээгээ хийх юм байна.
Сонирхуулахад, манай улсад нэг хоногт зам тээврийн ослоор 15-20 хүн гэмтэн, 1-2 иргэн зам тээврийн ослоор амь насаа алддаг гэсэн судалгаа бий.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.