Гадаад мэдээДЭЛХИЙ

Бен Афлек хуримын бөгжгүй харагдсантай зэрэгцэн Женнифер Лопезээс салсан гэх цуурхал дэгдлээ

Алдарт жүжигчин Бен Афлек болон дуучин Женнифер Лопез нар хоёр гаруй жилийн өмнө хуримаа хийсэн.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт хосуудыг салсан гэх цуурхал явах болсон байна. Хэд хэдэн эх сурвалж тэдний хооронд асуудал үүссэн гэж мэдээлсэн бол зарим эх сурвалж Афлекийг Беверли Хиллс дэх Лопезтэй хамт амьдардаг гэрээсээ нүүсэн гэжээ.

Тодруулбал нэгэн эх сурвалж “US Weekly” сэтгүүлд хэлэхдээ “Жен, Бен хоёр гэрлэлтийн асуудалтай байгаа. Хэдэн сарын өмнөөс Жен ажилдаа анхаарч эхэлсэн болохоор асуудал үүсэж эхэлсэн” хэмээсэн юм.

Ийм цуурхал гарсантай зэрэгцэн Афлек хуримын бөгжгүй явж харагдсан байна. “TMZ” сэтгүүл бямба гарагт /2024.05.18/ Афлекийн зургуудыг нийтэлсэн аж..

Энэ нь хосууд хоёр гаруй жилийн өмнө хуримаа хийснээс хойш Афлек анх удаа хуримын бөгжгүй явж байгаа нь харагдсан тохиолдол.

Эх сурвалж: Page Six

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button