УРЛАГ
Цаатан фестиваль долдугаар сарын 6, 7-нд болно

Цаатан иргэдийн соёлыг дэлхийд таниулах, сурталчлах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Цаатан фестиваль" долдугаар сарын 6-7-нд болно.
Наадмыг монголын хоймор нутагт өв уламжлалаа хадгалан амьдарч байгаа цаатан иргэдийн өвөрмөц аж амьдралын соёл, ёс заншил, дархад цаатан бөөгийн ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, нутгийн иргэдийн амьжиргааны түвшнийг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 20 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Цаатан фестиваль Улаанбаатар хотоос 900 км, Мөрөн хотоос 130 км зайтай Хөвсгөл нуурын хөвөөнд болно.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цагаа олов оо мөн