"Queen" бүх дууныхаа эзэмших эрхийг нэг тэрбум ам.доллароор зарж магадгүй

“Sony” компани алдарт "Queen" хамтлаг бүх дууны эзэмших эрхийг худалдан авах хэлэлцээ хийж байгаа талаар эх сурвалжууд мэдээлжээ.
“Bloomberg” мэдээлснээр “Sony” компани хэлэлцээг өөр нэгэн хөрөнгө оруулагчтай хамтран явуулж байгаа, худалдаа нийтдээ 1 тэрбум ам.долларын үнэ хүрж магадгүй аж.
Хэрвээ тохиролцоонд хүрвэл "'Queen" хамтлагийн бүх дуу болон түүнтэй холбоотой оюуны өмч буюу лого, дууны клип, бараа бүтээгдэхүүн, хэвлэх эрх, бизнесийн бусад боломжуудыг хамарна.
Энэхүү хэлэлцээ өнгөрсөн жилээс хойш явагдаж буй гэх мэдээлэл байгаа юм.
Хэрвээ "Queen" нэг тэрбум ам.долларын тохиролцоонд хүрч чадвал хамгийн өндөр дүнтэй оюуны өмчийн худалдаа болно. 2021 онд “Sony” компани Брюс Спрингсийн хөгжмийн каталогийг 500 сая ам.доллароор худалдаж авсан.
Мөн тус компани энэ оны эхээр Майкл Жаксоны хөгжмийн 50 хувийг 600 сая гаруй ам.доллароор худалдан авсан байна.
Сүүлийн жилүүдэд томоохон компаниуд алдартай дуучдын уран бүтээлийн эзэмших эрхийг худалдаж авах болсон. Дэвид Боуи, Боб Дилан, Жастин Бибер, Шакира гэх мэт алдартнууд олон сая ам.доллароор уран бүтээлүүдээ зарсан юм.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.