Судалгаа: Эрэгтэй хүн хэрэглэх жирэмслэлтээс хамгаалах гель үр дүн үзүүллээ

АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн Жирэмслэлтээс хамгаалах эм хөгжүүлэх хөтөлбөрийн судлаачид эрэгтэй хүн хэрэглэх жирэмслэлтээс хамгаалах гелийн туршилт явуулсан байна.
Судлаачид ням гарагт /2024.06.02/ тус гелийн хоёрдугаар шатны туршилтын хариуг Бостон хотод болсон АНУ-ын Дотоод шүүрлийн нийгэмлэгийн бага хурлын үеэр танилцуулжээ.
Туршилтад 18-50 насны 222 эрэгтэй оролцож, өдөрт нэг удаа нуруун дээрээ 5 миллилитр (цайны халбаганы хэмжээ бүхий) хормон агуулсан гель түрхсэн байна.
Тэд 12 долоо хоног гель түрхсэний дараа оролцогчдын 86 хувийнх нь үрийн шингэн дахь эр бэлгийн эсийн тоо буурчээ. Тодруулбал эр бэлгийн эсийн тоо нэг миллилитрт саяас бага болсон аж.
Судлаачид нэг миллилитр үрийн шингэнд эр бэлгийн эсийн тоо сая хүрэхгүй бол жирэмснээс хамгаалахад үр дүнтэй гэж үзсэн байна. Хэвийн үед нэг миллилитр тутамд эр бэлгийн эсийн тоо 15-200 сая хүртэл хэлбэлздэг юм.
Тэрхүү гель нь тестостерон болон несторон гэх хоёр дааврыг агуулдаг байна. Тестостерон нь эр бэлгийн эсийн тоог бууруулдаг ч жирэмслэлтээс хамгаалах эм болгон ашиглахын тулд өндөр тун шаарддаг байжээ.
Өндөр тунтай ашигласнаар гаж нөлөө илэрдэг тул эрдэмтэд несторон гэх синтетик хормоныг хавсран, тестостероны тунг багасган ашиглаж гель бүтээсэн юм.
Нестороныг хавсарснаар бэлгийн дур хүсэлд нөлөөлөх эсвэл өөр том гаж нөлөө үзүүлэхгүй, үр дүн нь илүү хурдан илэрнэ гэж эрдэмтэд хэлжээ.
Тус туршилтад оролцсон эрэгтэй гель түрхсэн нурууны хэсэгт батга гарч, бага зэрэг жин нэмснээс өөр гаж нөлөө ажиглагдаагүй гэсэн байна. Тэрбээр жин нэмсэн нь суугаа ажил эрхэлсэнтэй холбоотой байж магадгүй гэсэн юм.
Эх сурвалж: Sky News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭНЭ ХЭРЭГГҮЙ ЭЭ ШААЛ ДЭМИЙ ГАДУУР НЬ ЦАЦАЖ БОЛНО ЭСВЭЛ ЭМЭГТЭЙГИЙХЭЭ ГӨНӨӨХ РУУ УЛААН ХАР ПЕРЕЦ ХИЙГЭЭД Л БОЛЛОО ЭСВЭЛ ГАВАР ТҮРХ БҮҮР БОЛОХГҮЙ БОЛ АМ РУУ НЬ ЦАЦЧИХАА
Omhii hulgaichuud
Хүнд хэрэггүй мэдээлэл байна. Ш�##� б�##�ай...
Худлаа хуцаад бай.