Гадаад мэдээДЭЛХИЙ

Сүүлийн 12 сар урьд өмнө нь байгаагүй халав

Европын холбооны Коперникийн цаг уурын алба тавдугаар сар дэлхий даяар урьд өмнө нь байгаагүй халуун өнгөрсөн гэж мэдэгджээ.

Ингэснээр сүүлийн 12 сар агаарын температур бүртгэж эхэлснээс хойш байгаагүй халуун өнгөрлөө. Коперникийн уур амьсгалын өөрчлөлтийн алба мэдээлснээр тавдугаар сарын дундаж температур аж үйлдвэрлэлийн өмнөх үетэй харьцуулахад 1.52 градусаар өндөр байсан юм.

Сүүлийн 12 сард дэлхийн дундаж температур аж үйлдвэрлэлийн өмнөх үеэс 1.63 градусаар дулаан байв.

2015 оны Парисын хэлэлцээрийн дагуу улс орнууд дэлхийн дулаарлыг аж үйлдвэрлэлийн хувьсгалын өмнөх үеэс 1.5 хэмээс хэтрүүлэхгүй байх зорилго тавьсан.

Энэ зорилго нь сар, жилийн хугацааны дулаарал бус олон арван жилийн турш явагдах дулааралтай холбоотой юм.

Өнгөрсөн жилийн долоодугаар сараас хойш Эль Нино цаг уурын үзэгдэл дэлхий даяар агаарын температурын өсөлт болон эрс тэрс уур амьсгалын үзэгдлийн тохиолдол нэмэгдэхэд хүргэсэн.

Гэхдээ эрдэмтэд хүний хүчин зүйлээс үүдэлтэй дэлхийн дулаарал нь агаарын температур нэмэгдэлтийн гол хүчин зүйл гэж үзэж байгаа юм.

Эх сурвалж: Euro News

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button