УЛС ТӨР

Б.Найдалаа: МАН өөрсдийн эрх ашигт нийцүүлсэн сонгуулийн хууль өргөн барьсан

Монголын Хөдөлмөрийн Үндэсний намаас Сонгуулийн хуулийн талаар байр сууриа илэрхийлж, мэдээлэл хийлээ. Тэд МАН өөрсдөдөө зориулж сонгуулийн тухай хуулийг баталсан хэмээн үзэж байгаагаа илэрхийлэв.  

Энэ талаар ХҮНамын дарга Б.Найдалаа хэлэхдээ, “Эрх баригч МАН-ын гишүүд өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлсэн сонгуулийн хууль өргөн барилаа. Өөрсдөө ЖДҮ-тэй, 60 тэрбумтай ч гэсэн яаж сонгогдох вэ гэж бодож боловсруулсан нь туйлын харамсалтай. Энэ бол улс орны эрх ашиг. Иймээс манай намын зүгээс байр сууриа УИХ-д хүргэсэн. Бид гурван чухал санал гаргаж байна.

Нэгдүгээрт, Монгол улс жижиг 76 хэсэгт хуваагдсан байна. Тэгэхээр үүнийг ямар ч эргэлзээгүйгээр болих хэрэгтэй. Бид жижиг 76 биш өөр ямар нэгэн холимог тогтолцоогоор явуулахыг шаардаж байна. Тэр хүмүүс иргэдийг хууран мэхлэх замаар түмпэн, хивс, мөнгө тарааж байна. Хууран мэхлэх замаар сонгогдсоныхоо дараа энэ мөнгөө төсвөөс нөхдөг.  

Хоёрдугаарт, нийт иргэдийн 5 хувь буюу 250 мянган иргэн гадаадад ажиллаж амьдардаг. Гадаадад байгаа монголчуудын саналыг заавал оруулах хэрэгтэй. Үндсэн хуульд Монгол Улсын иргэд санал өгөх эрхтэй. Гэтэл энэ иргэдийнхээ эр ашгийг дандаа уландаа гишгэж ирсэн. Гадаадад байгаа Монголчуудаас санал авахыг шаардаж байна.

Гуравдугаарт, сонгуулийн сурталчилгаа нь мөнгөтэй хүмүүст зориулагдсан хулгайгаар олсон мөнгөө зарцуулдаг тогтолцоотой явж ирсэн. Одоогийн сонгуулийн тогтолцооны улмаас бүрдээд байгаа “мөнгөний сонгууль” буюу сонгуулийн сурталчилгааны зардлыг бууруулах зохицуулалтыг тусгах. Тухайлбал нэг хэмжээтэй нэгдсэн сурталчилгааны самбар гаргах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа явуулах, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааг нэгдсэн байдлаар зохион байгуулж, улсын төсвөөс бүрэн буюу хэсэгчилэн санхүүжүүлж яагаад болдоггүй юм бэ” гэлээ.  

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Сонгуулийн суртачилгааг нэгдсэн байдлаар бие биенээ хянах байдлаар зохион байгуулбал зүгээр байна.

зочин
зочин

Эрдэм боловсролтойгоороо гайхуулаад байх юм хэсэг залуус тийм бол энэ нийгэмд үлгэр жишээ үзүүлээд гараад ир л дээ. Хувийн ашиг сонирхолоо хойш тавиад чадах уу та нар тэгвэл ард түмэн дэмжлээ.

Холбоотой мэдээ

Back to top button