НАТО эцэст нь F-16 сөнөөгч онгоцнуудыг Украин руу хүргэж эхэллээ

НАТО-гийн дээд хэмжээний уулзалт АНУ-ын нийслэл Вашингтон хотод болж буй. Тэгвэл тус уулзалтын үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен F-16 онгоцны эхний ээлжийг Украин руу илгээж байгаа гэдгийг мэдэгджээ.
Дайн эхэлсэн цагаас хойш Украин барууны холбоотнууддаа F-16 сөнөөгч онгоц нийлүүлэхийг хүссээр ирсэн. Гэвч АНУ тус онгоцыг илгээх нь нөхцөл байдлыг хурцатгана гэж болгоомжилсоор байсан юм.
Харин өнгөрсөн жил АНУ бодлогоо өөрчилж холбоотон улсуудаа F-16 сөнөөгч онгоц Украин руу илгээхийг зөвшөөрсөн билээ.
Блинкен лхагва гарагт /2024.07.10/ мэдэгдсэнээр тэдгээр онгоцнуудыг Дани, Нидерланд улсууд нийлүүлж байгаа юм.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский өөрийн сошиал хаяг дээрээ АНУ, Дани, Нидерланд улсуудад Украины нисэх хүчнийг F-16 онгоцоор бэхжүүлэхэд тусалсанд нь талархал илэрхийлсэн байна.
Тус сөнөөгч онгоцноос гадна НАТО-гийн гишүүд Украин руу нэмж таван ширхэг Patriot агаарын хамгаалалтын системийг илгээхээ мэдэгдсэн юм. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын гол сэдэв бол Украинд нэмэлт хүмүүнлэгийн болон зэвсгийн тусламж илгээх.
Эх сурвалж: Al Jazeera
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бүлд сөнөөгдөнө асуд�##�гүй
Тийм шүү, орос ч сөнөнө, хятад ч сөнөнө.
Хахаха дэлхий сөнөнө маанагуудаа
АНУ Евро- г битгий хэл өөрийгээ сөнөөхөд ч бэлэн ажээ ...