Нийгмийн

Нийслэлийн нэгдүгээр сургуулийн захирлаар З.Бат-Эрдэнийг томилжээ

Нийслэлийн ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн багш нар захиралтайгаа хамтран ажиллах боломжгүй гэдгээ мэдэгдэж 70 гаруй багш нар ажлаасаа халагдах өргөдлөө өгсөн тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Тодруулбал, тус сургуульд “Есдүгээр сарын 30, Аравдугаар сарын 1-ний өдрүүдэд сурагчдын үдийн цайнд гарал үүслийн баталгаагүй, чанаргүй хүнс нийлүүлснээс үүдсэн” маргаан багш захирлын дунд гарч байв. Улмаар хүүхдүүдэд чанаргүй хүнс өгснөөс зарим сурагчийн бие эвгүйрхсэн асуудлыг анх олон нийтэд мэдээлсэн багшийг Д.Цогзолмаа захирал ажлаас нь халж ёс зүйгүй үйлдэл гаргасан гэх мэдээлэл ч гар байсан юм.

Сурагчдын үдийн хоолноос үүдсэн маргаан даамжирсаар 70 гаруй багш болон сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Цогзолмаа хүртэл ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд байсан юм.

Тэгвэл үүний дагуу Д.Цогзолмааг ажлаас нь чөлөөлж Нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн захирлаар З.Бат-Эрдэнийг томилсон байна. З.Бат-Эрдэнэ нь нэгдүгээр сургуульд 20 гаруй жил математикийн багшаар ажилласан нэгэн ажээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
umba.
umba.

mundag bagsh shu . amjilt husie ee.

Холбоотой мэдээ

Back to top button