Нийгэм мэдээ

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагаас явагдана

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр буюу 2024 оны долдугаар сарын 17-ны 13:00 цагт и-баримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.

2024 оны зургаадугаар сарын 1-30-ны өдрийн хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа бүртгүүлж, сугалаанд хамрагдахыг Татварын байгууллагаас санууллаа.

Сугалааны урамшуулалд, 3 орон таарвал /30,000-60,000 төгрөг/ 4 орон таарвал /40,000-100,000/ 5 орон таарвал /60,000-500,000 төгрөг/ 6 орон таарвал /100,000- 5 сая төгрөг/ 7 орон таарвал /500,000- 10 сая/ 8 орон таарвал 5-30 сая төгрөг авна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
7 сар 18, 2024 21:07

Хэчнээн олон баримт бүрдүүлсэн таарах байх гэж горьдсоор цөхөрсөн болоо

Холбоотой мэдээ

Back to top button