Нийгэм мэдээ

Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурал 1 цаг завсарлалаа

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурал цагийн хугацаатай завсарлалаа.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурлыг долдугаар сарын 1-нд товлосон боловч хохирогчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гарган, хурлыг долдугаар сарын 18-ны 13.30 цагт хүртэл хойшлуулсан юм. Тэрбээр өнөөдөр гурван өмгөөлөгчийнх нь хоёр нь хөдөө орон нутагт байгаа учир шүүх хуралдааныг хойшлуулах санал гаргасан байна.

Мөн дахин нээлттэй шүүлгэх хүсэлт тавихад хүсэлтийг нь хүлээж аваагүй аж.

Өмнө нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зургаадугаар сарын 04-ний өдрийн 09.00 цагт товлогдсон. Гэсэн ч шүүх хуралдаан өнөөдөр буюу долоодугаар сарын хүртэл хойшилсон. Уг шүүх хуралдааныг зарим хэвлэл мэдээллийн байгууллага нээлттэй явуулах талаар хүсэлтүүд гаргасан ч хүлээж аваагүй юм.

Шүүгдэгч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан яллагдагчийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийн дагуу 2024 оны тавдугаар сарын 28-ны өдөр болсон бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаас яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн байдаг.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

үхэээч бузар үнэртээ

Зочин
Зочин

3-n 3 n umg###gchtei teged bas urigu unen h shudarga ged bga uneher shudarga bsan yum bol uhsende aigad im olon umg###gch hulsuöj bgan be zuger umhi maha chanaj ided mururu amidrache huduni huuhen

Зочин
Зочин

Зарим зүйл анги нь замдаа хаягдсан бна , АТГ ээ

Холбоотой мэдээ

Back to top button