Нийгэм мэдээ

Монгол дахь Туркийн ЭСЯ-ны газрыг 80 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр боллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Бүгд Найрамдах Турк Улс(БНТУ)-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам(ЭСЯ)-нд одоогийн байрлаж буй газрыг нь 80 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг гардуулсан юм.

Уулзалтын эхэнд хотын дарга Х.Нямбаатар “Нийслэлийн Засаг даргын 2024 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн А/470 тоот захирамжийг үндэслэн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө хаягт одоогийн ЭСЯ-ны байр байрлах 4,092 ам метр газрыг БНТУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд 80 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг гардуулж байна. Манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буйд талархаж байна” хэмээв. 

БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийллээ.

Ташрамд дурдахад Улаанбаатар хот нь БНТУ-ын Анкара болон Газиентип хоттой Ах дүү, Истанбул хоттой найрамдалт харилцаатай билээ.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

80 н жил ч гх шиг,тэнэгтээрэй!Чи битгий хэл үр чинь ч үгүй бж мэднэ!!

Зочин
Зочин

Yanaa unenuu

Зочин
Зочин

Europiin uls oron turkuudiig yay gej baihad ?? Puuh

Зочин
Зочин

Харилцан адил байх зарчмыг баримтлан Турк улсын нийслэл Анкара хотод байгаа Монгол Улсын ЭСЯ-нд мөн ийм хэмжээний газрыг мөн өдий хугацаагаар эзэмшихээр ажиллах хэрэгтэй, үүнийг Гадаад харилцааны яам анхааралдаа аваарай.

Холбоотой мэдээ

Back to top button