ФОТО: Тэдний НЭГ жилийн ой

Одоогоос яг нэг жилийн өмнө буюу 2018 оны арванхоёрдугаар сарын эхээр УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” эсэргүүцлийн тайван жагсаал зохион байгуулж байсан билээ.
Тодруулбал, УИХ-ын дарга М.Энхболдыг огцорч, өргөдлөө өгөхийг шаардсан тайван жагсаал Төв талбайд хийж байв. Тэд ид хөхөө өвлийн хүйтэн үстэй дээл өмсөж, 40 гаруй гэр барьж, тавин мянган хүнийг цуглуулж чадлаа хэмээн онгирцгоож байв. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд нар “попын гурвал” хэмээн цоллуултлаа л бужигнасан юм.
Эл тэмцлийн дараа төд удалгүй Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ийн даргын албан тушаалд заларч, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан хоёр Ж.Батзандан, Л.Болд нартай дөрөө харшуулахаа ч больцгоосон. Үлдсэн хоёр нь ШИНЭ нам байгуулж, өдгөө ч өвөр түрийндээ оролцсоор яваа билээ.



















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭНЭ ХЭД УЛС ХӨГЖҮҮЛЭХ ҮҮ ЧАДВАР БАЙХГҮЙ ШҮҮ.ЭР ЮМ БАЙЖ ХОВ ХӨГЖҮҮЛЭГЧИД ШҮҮ ДЭЭ