Хятадуудыг орогнуулсан буудлын эзэнд эрүүгийн хэрэг үүсгэжээ

Олон тооны хятад иргэд өнгөрөгч наймдугаар сараас эхлэн Монгол Улсад жуулчны болон аяллын визээр нэвтэрснийг нь тогтоож, Монгол Улсаас албадан гаргах ажиллагааг арваннэгдүгээр сарын хоёрны өдөр зохион байгуулсан юм. Ингэхдээ Эрүүгийн цагдаагийн албаныхан нийслэлийн гурван дүүрэгт гүйцэтгэх ажил явуулж, нэр бүхий таван зочид буудлаас цахим луйвар үйлдсэн байж болзошгүй 800 гаруй хятад иргэнийг саатуулсан билээ.
Улмаар 759 хятад иргэнийг УБТЗ-ын тусгай галт тэргээр нутаг буцаасан. Одоо тус улсын БНХАУ-ын Наньжин хотын шоронд эрүүгийн хэрэг үүсгэн түр хориод байгаа юм.
Харин дээрх иргэдийн хууль бус ажиллагааг зохион байгуулсан гэгдэх БНХАУ-ын 14 иргэн, Монгол Улсын хоёр иргэнд Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн албанаас эрүүгийн хэрэг үүсгэн ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа аж.
“Амар” , “Кентавр ” , “Юнион ”, “Ориентал” зэрэг зочид буудлуудаас “Амар” зочид буудал нь үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа юм байна. Энэхүү буудлын эзэн Н.Амаржаргалыг залилан хийсэн, мөнгө угаасан хэргээр Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэх мэдээлэл цацагдаж эхэллээ.
Учир нь түүнийг нэг жилийн өмнө буюу 2018 онд ам.долларыг хуурамчаар олшруулах зорилгоор тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж хятадуудаас худалдан авсан гэх шалтгаанаар шалгаж байгаа ажээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Zuv sh dee.Mongoloo hudaldsan muu novshnuudiig changahan yallaval taarna
Хэдэн зуун хятад яавч хууль ёсны зүйл хийхгүй гэдгийн гадарлаж л байсан байж таараа. Тэгсэн мөртлөө мөнгө цагаан нүд улаан гэгчээр яасан ичдэггүй арилсан дотортой бузрын хүмүүс вэ энэ зочид буудлын эздүүд.
Мөнгө хуурамчаар хэвлэхийг санаархана, бүр машиныг нь худалдан авталаа зүтгэнэ гэдэг бол бүр цагаандаа гарсан засрашгүй мөнгөний донтон бна. Шоронд хатаах хэрэгтэй