УЛС ТӨР

З.Энхболд ажлаа өгч, Г.Батхүү агсны суудлыг авах уу

ЕТГ-ын газрын дарга З.Энхболд үүрэгт ажлаа хүлээлгэн өгч намынхаа Ерөнхий бичгийн даргаар томилогдох тухай мэдээлэл өнгөрөгч долдугаар сард цацагдаж, өндрөө авч байв.

Гэвч тэрбээр “Ажлаа өгч сонгуульд бэлдэнэ, гэхдээ цаг нь болоогүй. Хийх ажил их байна” гэх утгатай зүйлсийг яриад асуудлыг намжааж байсан билээ. Тухайн үед түүний оронд Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, Монголын Хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир томилогдоно ч гэж байлаа.

Гэтэл одоо эл мэдээлэл дахин гарч эхэллээ. Тодруулбал, түүнийг ЕТГ-ын албан тушаалаа өгч, Г.Батхүү агсны суудлыг авч намын дэд дарга болно гэх мэдээлэл байгаа юм. Хуулиараа бол арванхоёрдугаар сарын 31 гэхэд ажлаа хүлээлгэн өгөх ёстой юм байна.  

Ямартай ч тэрбээр нэг их удахгүй ажлаа өгч, сонгуулийн бэлтгэл ажилдаа идэвхийлэн орох бололтой.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button