НИЙГЭМ

Ойн түймрийг унтраахад Австрали дахь Монголчууд 5000 доллар хандивлажээ

Австрали улсын зарим муж нутгуудаар энэ оны зургаадугаар сараас эхлэн ойн түймэр дэгдэж, усны хомдсолд орох эрсдэл нүүрлэх болсон тухай гадны хэвлэлүүд мэдээлж буй. Одоо хүртэл газар авсаар буй уг түймрийг унтраах үйл ажиллагаанд Австралид суугаа Монгол иргэд хандив цуглуулж, 5000 доллар хүлээлгэн өгсөн байна. Элчин сайдууд болон "Австрали дахь Монголчуудын холбоо" нэгдэж, тус хандиваа арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Шинэ Өмнөд Вэльс мужийн Улаан Загалмайн нийгэмлэгт гардуулжээ.

Харин Австралийн Улаан загалмайн нийгэмлэгийн олон нийттэй харилцах албаны захирал Белинда Димовски, "Хандивыг аян зохион байгуулсан Монголчуудад талархал илэрхийлж байна. Та бүхний өгч буй хандив зөвхөн өнөөдрийн тусламж төдий биш, байгаль дэлхийг сэргээхэд оруулж буй үнэтэй хувь нэмэр юм" гэсэн байна.

Х.ЭРХЭС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button