УЛС ТӨР
Сонгуулийн хуулийн Ажлын хэсэг анхны хурлаа МАРГААШ хийнэ
УИХ-ын өнгөрсөн баасан /2019.12.06/ гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын 10 гишүүний өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн билээ.
Улмаар гишүүдийн олонхийн саналаар анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Үүнтэй холбогдуулан Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх Ажлын хэсгийг байгуулсан билээ.
Ажлын хэсгийн ахлагчаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг томилсон бөгөөд бүрэлдэхүүнд бусад намын төлөөлөл болсон есөн хүнийг багтаасан юм. Тэгвэл Сонгуулийн хуулийг хэлэлцэх Ажлын хэсэг анхны хуралдаанаа МАРГААШ /2019.12.11/ хийхээр төлөвлөжээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.