СПОРТ

Паралимпод амжилттай оролцсон Х.Номуунд тэтгэлэг олгожээ

Орчлон ОУ-ын сургуулийн 12D ангийн сурагч, төрийн дээд шагнал "Алтан гадас" одонт, Парис- 2024 зуны Паралимпын XVII наадмын усанд сэлэлтийн тамирчин Х.Номууныг тус сургуулийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, МУГБ Д.Батмөнх хүлээн авч уулзсан байна.

Улмаар сурагч Х. Номууны гаргасан онцгой, түүхэн амжилт, тууштай зүтгэлийг нь урамшуулж сургалтын 100 хувийн сургалтын тэтгэлэг олгожээ. Усанд сэлэлтийн төрөлд Монгол Улсаас анх удаа паралимпын наадамд хурд сорьсон Х.Номуун өнөөдөр эмэгтэйчүүдийн 50 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд оролцож, 47.77 секундээр 13 дугаар байр эзэлсэн. Харин араар даллах сэлэлтийн 100 метрийн зайг 1 минут 55.58 секундэд туулж, гараандаа 6-р байрт орсон юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
9 сар 17, 2024 10:37

ЁСТОЙ МУНДАГ ОХИН БАЙНА ТУУШТАЙ ДАЙЧИН УЙГАГҮЙ ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛИЙХЭЭ АЧААР ЭНЭ ОХИН АМЖИЛТАНД ХҮРЛЭЭ.ДЭЛХИЙ ДЭЛДИЙЖ ШУУГИЛДАЖ БАЙНА.ХЭВИЙН ТАМИРЧДЫГ НҮҮРЭЭ ХИЙХ ГАЗАРГҮЙ БОЛГОЛОО МАНАЙ ПАРА ТАМИРЧИД ЯМАР ГОЁ ХҮСЭЛ ТЭМҮҮЛЭЛТЭЙ ӨӨДРӨГ ОХИД ХӨВГҮҮД ГЭЖ САНАНА ӨӨРИЙН ЭРХГҮЙ НУЛИМС ГАРСАН АМЖИЛТ ОХИД ХӨВГҮҮДЭЭ МОНГОЛЧУУД ИЙМ Л БАЙХ ЁСТОЙ ХҮЧИРХЭГ ГҮРЭН ГЭГДДЭГ АНУ ЯПОН ХЯТАД СОЛОНГОСЫН ТАМИРЧДЫН ЗҮРХЭНД ЖИНХЭНЭ ШАВ ШАР УС ХУРУУЛАН МОНГОЛ ГЭДЭГ НЭРИЙГ ӨНДӨРТ ӨРГӨЛӨӨ БАХАРХАЖ БАЙНА АМЖИЛТ АМЖИЛТ ТА НАР ӨШӨӨ ИХ АМЖИЛТ ГАРГААЖ ЧАДНАА

Зочин
Зочин
9 сар 17, 2024 13:30

Бачр хүргэе, мундаг охинд

Back to top button