Нийгмийн

Шатаж байсан байшингаас хоёр хүүхдийн амийг аварчээ

Онцгой байдлын газрын аврагчид гал түймрийн аюулаас хоёр хүүхдийн амийг аварчээ.

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд иргэн Н-ийн байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлага 2019.12.11-ний өдрийн 05:32 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна.

Дуудлага мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн зургаан алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 05:37 цагт очиж, 10 минут ажиллаж галыг унтраасан аж.

Гал гарч байсан байшинд байсан 10 настай охиныг 7 настай эрэгтэй дүүгийн хамт авран хамгаалж, Яаралтай түргэн тусламжийн эмчид хүлээлгэн өгчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button