ЭДИЙН ЗАСАГ

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралджээ

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн ээлжит хуралдаан Монголбанкны хурлын танхимд 2019 оны өчигдөр /2019.12.10/ болж, дараах асуудлыг хэлэлцжээ. Үүнд:

  • “Монгол Улсын ногоон таксономи”-ийг батлуулах тухай
  • Макро эдийн засгийн төлөв байдлын тухай
  • Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн 2020 оны хурлын товыг тогтох тухай

Хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу “Монгол Улсын ногоон таксономи”-ийг Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны дарга болон Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал нарын хамтарсан тушаалаар батлахаар тогтов. Түүнчлэн СТБЗ-ийн 2020 оны ээлжит хуралдааныг 2 сарын 18, 5 сарын 12, 9 сарын 8, 12 сарын 8-ны өдрүүдэд зохион байгуулахаар урьдчилсан байдлаар товлов.

Эх сурвалж: Монголбанк

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button