УЛС ТӨР

БАЙНГЫН ХОРОО: Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлгийг хойшлууллаа

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч дахин нягтлах шаардлагатай гэсэн үндэслэлээр хэлэлцүүлгийг хойшлууллаа.

Хуулийн төслийг УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар дахин хэлэлцэх шаардлагатай гэдгийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол хэлэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн гуравдугаар сард Засгийн газраас өргөн мэдүүлж, улмаар УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэхийг дэмжсэн юм.

Энэхүү хуулийн төсөлд 13 нас хүрсэн хүүхэд сурч боловсроход саад учруулахгүйгээр, хөдөлмөрийн  аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл хангасан хөнгөн ажлыг эцэг, эхийн зөвшөөрлийн бичигтэйгээр эрхэлж болох, нийтээр амрах баярын өдрүүд амралтын өдөр таарвал дараагийн ажил өдөрт шилжүүлж амрах, албадан хөдөлмөр эрхлүүлэхийг хориглох зэрэг онцлох заалтууд бий.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button