Дональд Трампын хүү Монголд аялахдаа зөвшөөрөлгүйгээр аргаль агнажээ

Өнгөрсөн наймдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын том хүү Монголд ирж, Алтай Таван богд ууланд аялсан тухай мэдээлэл цацагдаж байсан. Харин ProPublica хэвлэл түүнийг энэ үеэрээ нэн ховордсон амьтдын жагсаалтад багтдаг аргаль агнасныг мэдээлжээ. Үүний хамт, Монгол улсад аргаль агнах зөвшөөрлийг маш хатуу шаардлагын дагуу олгодог гэж онцолсон байна.
Дональд Трамп Жр. нь зөвшөөрөл авалгүйгээр аргаль агнасан хийгээд, нутаг буцах замдаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзсан аж. Үүний дараа есдүгээр сарын 2-ны өдөр түүний аргаль агнах тусгай зөвшөөрөл нөхөн олгогдсон гэдгийг эх сурвалжууд мэдээлсэн юм байна.
Мөн, ProPublica хэвлэлд Вашингтоны их сургуулийн профессор Кэтлин Кларк байр сууриа илэрхийлэхдээ, улс төрийн ямар нэг алба хашдаггүй хүнийг Дональд Трампын хүү гэдэг утгаар нь хүндэтгэлтэйгээр хүлээн авч уулзсан нь зохимжгүй хэрэг болсон хэмээн ярьсан байна.
Х.ЭРХЭС











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хогийн мэдээ байна хогноосоо салаачээ энэ сайтууд
гадаадаас нэг баяны банди ирээд л саагаад байхаар чинийхаар чимээгүй байгаа л байхуу ?
Хүнтэй уулзах ч яах вэ, хэвийн асуудал. Нууж аргаль агнах хэрэг баймааргүй л юм даа. Зөвшөөрөл өгөхгүй саатуулах учиргүй баймаар шиг.Тэгэхээр нуух ямар хэрэг байсан юм бол? Манай сэтгүүлчид мөшгөн сурвалжилж үнэнийг нь тогтоомжоор сонирхолтой сэдэв байна шүү. Манайд хууль шүүхийн өмнө бүх хүн тэгш эрхтэй байх учиртай.
Профессор зөв хэлжээ. Д. Трампын хүү гээд ерөнхийлөгч хүлээн авч уулздаг нь маш хариуцлагагүй алхам.
yaadgiin b.manaihn huzuuguin huuhduudiig bicheed l bg bizdee.yalgaa u bsiin b
Hujaa
Энэ гадаадын Тагнуулч Яагаад Монголд ирж Тагнуул хийгээд Шиншлээд Ураны Олборолт хайгаад Цөмийн зэвсэгийн Хаягдлаа Монголд Булахаар ирсэн үү!!!! Хэн гуайн зөвшөөрал өгсын