НИЙГЭМУЛС ТӨР

Хотын дарга авто замын төлбөрийг ХУУЧИН ХЭВЭЭР НЬ үлдээх санал өргөн барина

Хотын дарга С.Амарсайхан авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлэх шийдвэрийг цуцалж, хуучин хэвээр нь үлдээх саналыг өнөөдөр /2019.12.12/ НИТХ-д өргөн барихаар болсон байна.

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIX хуралдаанаар “Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг тав дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргасан.

Харин Ерөнхий сайдын зүгээс энэ шийдвэрээ эргэж харах чиглэл өгөөд байгаа билээ.

Мөн хэсэг иргэн авто зам ашигласны төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэж төв талбайн хоёр талаар машинтай жагсаал зохион байгуулсан юм.

Хотын дарга С.Амарсайхан эсэргүүцэлтэй тулгараад буй энэ асуудлыг цуцалж, авто зам ашигласны төлбөрийг хэвээр нь үлдээх шийдвэрт хүрчээ.

Гэхдээ энэ саналыг НИТХ-аар эцэслэн шийдвэрлэх юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ерөнхий сайддаа баярлалаа

oyun
oyun

OO yachihsan yum, be yadaj 50 hubi nemehgui alsdaa zamaa zasaj chadahgui NDaatgaliin san shig bolnoo 5 dahin baig gehed 2 dahin nemehgui zoriggui nam bnaa tor shiideh yumaa shiidej bh heregtei

Холбоотой мэдээ

Back to top button