Тойм, анализУЛС ТӨР

Тойм: Намрын чуулган нээхтэй зэрэгцэн гадны хоёр ч хөрөнгө оруулагч Монголыг орхилоо

НИТХ-ын сонгууль үргэлжилж буй энэ цаг үед улс төрийн голлох үйл явдал нь намрын ээлжит чуулганы хуралдаан байлаа. Засгийн газар дээрээ яригдаад байгаа 14 мега төслөө тал бүрээс нь хэлэлцэх талбар нь УИХ юм. Холмиог тогтолцооноос гарч ирсэн УИХ-ын 126 гишүүнтэй анхны парламент бүрдэж, анхны намрын чуулганы хуралдаанаа эхлүүлж буй юм.

126 гишүүнтэй шинэ парламентийг чангална гэдгээ Д.Амарбаясгалан ил тод мэдэгдэв

Иргэдийг төрд төлөөлж сууж буй шинэ парламентийн гишүүд эхний өдөр 100 хүний ирцтэй байсан бол хоёр дахь өдрөө 126 гишүүнээс 46 нь чуулганы хуралдаанд ирсэнгүй. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан намрын чуулганы нээлт дээр одоогийн парламентийн үйл ажиллагааг илүү нягтшуулж, гишүүдийн үүр хариуцлагыг чангаруулна гэдгээ нээлтийн үгэндээ хэлээд авсан. Тухайлбал,

  • 5 намын төлөөлөл бүхий 126 гишүүн иргэдийн зүгээс илүү нээлттэй, ил тод байлгана
  • Хуучин сэтгэлгээнээсээ салцгаана
  • Илүү шинэлэг, үр нөлөөтэй ажиллах хэрэгцээ шаардлагатай
  • Шинэ парламент өргөн мэдүүлсэн хуулийн төслөөрөө ажлаа тайлагнадаг байдлыг хална
  • Санаачилж батлуулсан хуулиараа иргэдийн нийгмийн амьдралд хэрхэн нөлөөлж буй бодит хэрэгжилт дээр дүгнэлт хийх, үр дүнтэй холбон дүгнэдэг шинэ арга барил руу шилжих цаг нь болсон
  • Хууль иргэдийн амьдралд дарамт, шахалт биш амьдралд нь өөдөө дээшлэхэд дэмжин туслахад чиглэдэг байх ёстой. Тиймээс эргэх холбоотой парламентийг төлөвшүүлж, хуулийг чанаржуулахад тууштай анхаарч ажиллана гэв.

Угтаа бол “Намынхаа хууччуулын хоцрогдмол арга барилыг өөрөөрөө дамжуулан уламжлуулахгүй” гэдэг санаагаа илэрхийлсэн нь энэ. Нам доторх ах нарынхаа фракцад хаягласан, амбиц ханхалсан дүр зураг байв.

Үгийг нь хүчитгэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч мөн чуулганы хуралдааны нээлтийн хоёр дахь өдөр “Хуучныг хална” гэдгээ цухалзуулсан. Засгийн гол амбиц болсон 14 мега төслөө зайлшгүй урагшлуулна гэдгээ ч мөн тулгаад авав. 14 мега төслийг дараалуулан УИХ-д танилцуулахаар болсон юм. Засгийн газрын халамж, анхаарал уг төслүүд дээр төвлөрсөн тул парламентад зөв дүрээ олж урагшлах эсэх сорилт үлдээд буй.

Монголыг долоо хоногийн дотор хоёр том хөрөнгө оруулагч орхилоо

Эдийн засгийн салбарт ихээхэн сонирхол татсан хоёр дүр зураг болж өрнөсөн долоо хоног байлаа.

Уул уурхайн талбарт Монголын томоохон ордын тоонд багтаж буй “Хүрэл үнэг”-ийг эзэмшиж байсан “Kincora Copper” өнгөрсөн жилээс эхлэн уг төслөө худалдахаа зарлаж эхэлсэн. “Хүрэл үнэг”-ийн хувьд гараанаасаа сайн байсан төсөл. Гэвч “Kincora Copper” 12 жилийн дараа уг төслийг Австралийн “Woomera Mining” –руу тодорхой тохироогоор худалдаж, шилжүүлэх шийдвэрээ энэ долоо хоногт эцэслэснээр энэ төслөөс гарч байна. Манайдаа хэрэгжиж буй томоохон жишиг төслийн нэг бол Оюутолгой. Гэтэл өнөөдрийг хүртэлх нөхцлийг харвал Оюутолгойг ноолоогүй нам засаг, татварын дарамт, элдэв хөдөлгөөнүүд гэж байхгүй. Хөндлөнгийн хөрөнгө оруулагчдад харсан ч энэ бол маш төвөгтэй, адармаатай байдал. Тиймээс уул уурхайн салбар руу хөрөнгө оруулагчаар орно гэдэг хувь компанид өөрт нь эрсдэлтэй байхад нэмээд улс төрийн нөлөөлөл үүсэх ямар байх нь ойлгомжтой.

Улаанбаатарын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн бас нэгэн тоглогч Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Mongolia Growth Group" Монгол дахь үл хөдлөх хөрөнгүүд болон оффисоо зарж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн юм. Эдийн засгийн таатай мөч ирэхийг хүлээх нь хэтэрхий эрсдэлтэй гэж үзсэн учраас хөрөнгүүдээ зарж, компаниа бүр мөсөн татан буулгаж магадгүй гэдгээ ч мөн илэрхийлсэн байна. 13 жилийн турш Монголд тогтвортой үйл ажиллагаа явуулж байсан тус компанийн хувьд хотын А зэрэглэлийн бүсд томоохон бүтээн байгуулалтуудыг хийж ирсэн билээ.

Ийнхүү долоо хоногийн дотор үл хөдлөх хөрөнгийн болон уул уурхайн салбарын гадны хоёр хөрөнгө оруулагч компани шил даран Монголын зах зээлээс гарсан явдал болов.

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zocin
zocin
10 сар 5, 2024 11:38

МАН сонгуулийн мөнгөөр шантаажлаад байхаар яаж тэсэх вэ

Kca
Kca
10 сар 5, 2024 13:26

Солонгосчуудын үндсэн арга шүү дээ. Уурхай ашиглахгүй хүлээж байгаад зарах. Харин ч сайн юм болж. Австр�##�ичууд шууд л ашиглаж эхлэнэ.

Зочин
Зочин
10 сар 5, 2024 14:26

МОНГОЛЫН БАЙГАЛИЙН БАЯЛГИЙГ ХЭДЭН ТОМЧУУДЫГ НЬ ХАХУУЛДАЖ БГААД ЯГ ОЮУ ТОЛГОЙН ДЭЭРЭМЧИД ШИГ АВЧ АШИГЛАНА ГЭЖ ТООЦООЛЖ БСАН НЬ БҮТЭХГҮЙ БОЛООД Л МОНГОЛЫГ ОРХИХООС ӨӨР АРГАГҮЙ БОЛЖ БГАА ЮМ Л ДАА! ХА ХА ХА

Зочин
Зочин
10 сар 5, 2024 14:55

Gadnii hulgaichuudiig bugdiin hooj gargaachee Oyuntolgoi ard iregded ogoojoo ogch baigaa yum alga bosoo Ganbaatar yagaad duu garahgui bainaa gadniihand uravsan uu??????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????

Зочин
Зочин
10 сар 5, 2024 15:31

ХОХЬ ЧИНЬ ДЭЭ ҮҮНЭЭС Ч ДОЛООН ДОР АСУУДЛУУД ОЛНООРОО БОСЧ ИРНЭ ЗУУН ЯМААНД ЖАРАН УХНА ГЭГЧЭЭР ИЙМ ОЛОН ГИШҮҮН ЮУ ХИЙХ ЮМ УЛС ОРНОО ХӨГЖҮҮЛЭХ ҮҮ? ЁСТОЙ МАЙ ШҮҮ.ХУРЛАА ШАЛТГААНГҮЙ НЭГ Л ТАСАЛБАЛ УИХ н ГИШҮҮНЭЭС НЬ ХӨӨГӨӨД ТӨРД АХИН ОРЖ ИРЭХГҮЙ НЭГМӨСӨН ЯВЦГАА ГЭЖ ХУУЛЬЧИЛ ИЙМ АЙМШГИЙН ЮМ ГЭЖ ЮУ БАЙСАН ЮМ АЦНУУДАА ИРГЭДЭЭ ТӨЛӨӨЛӨӨД МАНИЙХАА ӨМНӨӨС БҮХ ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛ ГЭЭД СОНГОСОН ЯАСАН ИЧДЭГГҮЙ ҮМХИЙРСЭН ЛААНУУД ВЭ? ХААГУУР ЮУГАА ХИЙГЭЭД ЗАВААРААД ҮМХИЙ ХАНХЛУУЛААД ЯВААД БАЙДЫН АРАЙ ХЭТЭРНЭЭ ХУРАЛДАА СУУЦГАА ГЭЖ СОНГОГЧ БИД ШААРДАЖ БАЙНА

иргэн
иргэн
10 сар 5, 2024 17:54

дээрэмчид з�##�жээ ашгүй ашгүй ер нь энэ улсад хэн өлсөөд байгаа юм, 3 саяын ц�##�интай ажлыг голоод хийхгүй байга. Өөрсдөө л эзэн болж эх нутагтаа амьдарцгаая

Ард
Ард
10 сар 5, 2024 22:09

Мөнгөтэй хүний өмнө гутлыг нь долоо " Ц.ТАМИР" ашиг хэт хөөгчид, түүнийг дагаж д�##�дагнасад, улсаа үл бодогсон тонилсон нь дээр байх... ардууд манжийн зах хязгаар болсон ч улс болон үлдсэн байгаа юм, баяцуул тайван, хятадад ... үлдэж чадсан ану гайхамшиг... ...

Зочин
Зочин
10 сар 6, 2024 08:12

Энэ бол монголын эмгэнэлийн эхлэл боловуу гэж ихэд санаа зовж байна...

Зочин
Зочин
10 сар 6, 2024 09:22

Газрыг 100 жилийн гэрээгээр ашиглуулахгүй болсон болохоор гадаадын хөрөнгө оруулагчид монголоос гарах нь зөвөө. Харин одоо 2-хоноор тонтохгүй ойрын 3 жилдээ багтаад бүгд гарнаа. Мөн оюу толгойн эзэд ч гэсэн амаа барьж байгаа гэсэн. Уг нь хуучин хуульд байсан 100 жилээр ашиглуулах за�##�тыг хэвээр үлдээх Хүрэлбаатарын санаа их зөв байсан шүү. Үүнийг Занданшатар тэргүүтэй МАН-ын попууд АН-ын нуснуудтай нилээд аваад хаясан нь улс орны эсрэг үйлдэл байсан. Энэ бол маш ноцтой гэмт хэрэг.

...
...
10 сар 6, 2024 13:49

Энэ нь харин 2 ч сайн зүйл болжээ.

Зочин
Зочин
10 сар 6, 2024 16:34
Reply to  ...

Нохой минь махнаас өөр хоолгүй болж долларын ханш өсөж бүх юмны үнэ нэмэгдэнэ,яваандаа орос шигээ бүх улсын хоригт орно

Зочин
Зочин
10 сар 6, 2024 17:30

томчуул нь хуулийнхантайгаа нийлж хөрөнгө оруулагчдаа дээрэмддэг улсаас зугтана нь ш тэ

Зочин
Зочин
10 сар 7, 2024 16:48

Женко да�##�гавраа маш сайн биелүүлж байгаа тул Путин түүнийг шагнах хэрэгтэй!!!

Холбоотой мэдээ

Back to top button