Нийгмийн

Өрөөнөөс нь 70 сая төгрөг олдсон хэргийг НЭМЭЛТ МӨРДӨН БАЙЦААЛТАД буцаажээ

Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын дарга Ш.Одончимэг болон ерөнхий нягтлан бодогч Д.Энхжаргал нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, 1.5 тэрбум орчим төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн.

Улмаар нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.2 /нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглах/, 22.10.1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлээд байсан юм.

Тэгвэл Ш.Одончимэг, Д.Энхжаргал нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан хоёр өдөр үргэлжилсний эцэст шүүх бүрэлдэхүүн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэжээ.

Хоёр жилийн өмнө буюу 2017 оны аравдугаар сард АТГ-ын газрын ажилтнууд “Хангарьд” ордны 8 давхарт нэгжлэг хийж, их хэмжээний бэлэн мөнгө хураан авч, хэд хэдэн хүнийг баривчилж байв. Ордны наймдугаар давхарт Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нэгжлэг хийсэн өрөөнөөс 70 орчим сая төгрөг бэлнээр хураан авч байсныг хэвлэлүүд мэдээлж байв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
харамсалтай
харамсалтай

ЭНЭ хуулийнхан жүжиг тавьж, энэ авлигачдыг бас чөлөөлөх юм байна. ХУУЛИЙХАНЫ гажуудалтай тэмцэх төр байна уу?

Иргэн
Иргэн

Хууль шүүхийн нөхдүүдийг үндсээр нь шинэчлэж өөрчлөхгүй бол улс орноо тоносон хулгайч луйварчдыг хэрэг хэзээч шийдэгдэхгүй юм байна! Хуулинд ч өөрчлөлт оруулах хэрэгтэй байна. Энэ салбарт ажиллаж байгаа нөхдүүд албан тушаалаа мөнгө олох баяжих хэрэгсэл болгож хээл хахуулиар баяжиж Эх орон ард түмнийхээ эсрэг алх цохидог луйварчид болон хувирчээ!

Зочин
Зочин

Монголд яагаад шударга ёс тогтохгүй бгаа учир энэ шүү дээ.Хуулийн байгуулагын аль нэг шатанд маш их хэмжээний авилгал аваад хэргийг удаан хугацаагаар дарж бгаад гаргаж ирдэг ийм тогтолцоо оршин тогтноод байна. Хуулийн байгуулагыг бүх шатанд халж сольж үндсээр нь солих шаардлагатай .

Иргэн
Иргэн

Эмч авгай Сайхан Банзал Гарууд Байдгын гэсэн

Зочин
Зочин

Дарга нар дээр дооргүй идчих юм.улс даанч их мөнгөтэй юм.мөнгөний хойноос хөөцөлдөх эзэнгүй.дээд газар шүүхэд очино. Буцаагаад мөрдөнд өгнө буцаагаад шүүх хөөн хэлэх хугацаа дууслаа. Мөнгө авсан хүн авилгад тараагаад,идэж уугаад хэрэг хэрэгсэхгүй болоод дуусна. Бид ер нь ямар энэрэнгүй өглөгч,хүмүүс вэ.тэгээд мөнгөтэй баян юмуу гэхээр цалингаа нэм тэтгэвэрээ нэм,хүүхдийн мөнгө нэм,хүүгээ буулга,үнэ э хямдруул гээд л орилоод
байна.

Холбоотой мэдээ

Back to top button