ЭРҮҮЛ МЭНД

Эмнэлгүүдийг уртасгасан цагаар ажиллуулж байна

Амьсгалын замын цочмог халдвар болон томуу, томуу төст өвчний идэвхжил, дэгдэлтийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвийг уртасгасан цагийн хуваарийн дагуу ажиллуулж байна.

Өрхийн эрүүл мэндийн төвүүд 2019 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл:

-Ажлын өдөр 17:30-19:00 цагт
-Амралтын бүтэн сайн өдөр 10:00-16:00 цагт ажиллана.

Дүүргийн Эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет”:
-Ажлын өдөр 16:00-22:00 цагт
-Амралтын хагас сайн өдөр 10:00-16:00 цагт ажиллаж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button