Нийгмийн

Харвардын их сургуульд монгол судлалыг хөгжүүлэх санамж бичиг байгуулав

Дэлхийн тэргүүлэх их сургуулиудын нэг АНУ-ын Харвардын их сургуульд монгол судлалын үйл ажиллагааг дэмжин хөгжүүлэх чиглэлээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам тус сургуультай Хамтран ажиллах тухай санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Харвардын их сургуулийн Гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Марк Эллиотт нар гарын үсэг зурав.
Санамж бичгийн дагуу Харвардын их сургуульд монгол судлалыг хөгжүүлэх шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Уг үйл ажиллагааг Монгол Улсын талаас МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал, Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Заяабаатар хариуцан ажиллах юм.
Харвардын их сургууль нь монгол судлалын эртний уламжлалтай бөгөөд АНУ-ын нэрт монголч эрдэмтэн, монгол сурвалж бичиг, үсэг бичгийн дурсгалын талаар хийсэн цуврал судалгаагаар дэлхийн монгол судлалд нэрээ дуурсгасан Фрэнсис Вүүдмэн Кливез энд ажиллаж байжээ. Түүнээс хойш уг сургуульд монгол судлалын далайцтай үйл ажиллагаа тасалдаад байсан юм. Энд сонирхуулахад Ф.В.Кливезийн номын сан христийн нэгэн сүмд өнөө хир хадгалагдаж байгаа бөгөөд түүнийг судалгааны эргэлтэд оруулах асуудлыг уулзалт ярилцлагын үеэр талууд хөндлөө. Сүүлийн жилүүдэд Чин гүрний үеийн түүх, манж судлалаар мэргэшсэн профессор Марк Эллиоттын идэвхтэй санаачилга, уйгагүй хичээл, Монгол Улсын БСШУСЯ-ны дэмжлэгээр Харвардын их сургуульд монгол судлал дахин сэргэх сайхан боломж бүрдэж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin

DOTOODIIN IKH SRGUULIUDIINKHAA / SHUTIS/ BAGHS NARIINKAA MEDLEG , ZAAKH ARGA , DADLAGA , SURGALT MASH MUU

Холбоотой мэдээ

Back to top button