ЭРҮҮЛ МЭНД

ХУЯН хөөрдөг хүмүүст өглөө заавал ХӨДӨЛГӨӨН хийхийг зөвлөж байна

Тархийг тэжээлээр хангаж байдаг хүзүүний ар шилийг дагасан гол судас хатуурч, нарийсах нь хуян хөөрөх эмгэг шинжээр илрэх бөгөөд улмаар тархины цусан хангамжийн дутагдлын гол шалтгаан болдог. Энэхүү эмгэгийн үед тархи руу урсах цусны хэмжээ багассанаар тархины тараагуур судаснууд үхжих буюу унаж, улмаар мэдрэлийн үйл ажиллагаа алдагдан, цус харвалтын шалтгаан болдог.

Энэ талаар мэргэжлийн эмч зөвлөж байна.

Хуян хөөрөх бол цэвэр хөдөлгөөний дутагдал. Хуянгаа яах вэ, эмнэлэг орж татуулах уу, иллэг хийлгэх үү л гэнэ. Цусны эргэлтүүд саатаж, бичил эргэлтүүд зогсонги байдалд орж, ингэхээр тодорхой эд эрхтэний тэжээллэг нь муудаж, тэрнийг мэдрэлжүүлж байгаа мэдрэл нь өвдөлт, шаналгаа, хөшилт өгч байгаа шүү дээ.

Тэрийг ардын уламжлалт анагаах ухааны эмнэлэгт ханаж самнаж нэг хэсэг газрыг нээгээд өгөнгүүт цусны эргэлт нь арай сайжирч, бие хөнгөрдөг. Угтаа бол энэ нь арга барсан механик арга. Бод доо. Бөглөрөөд байгаа паарыг нэг талаас нь онгойлгож сэтгээд өгөхөөр уг гоожих нь нэмэгдээд өгдөгтэй адилхан. Нэг газар нь самнаж, ханахаар, зогсонги, тогтонгишилд орсон цусны эргэлт, гүйлт нь сайжраад ирдэг. Тэгэхээр хуян хөөрөлт нь байхгүй болж, самнуулахаар л сайхан болдог гэсэн хүмүүс таардаг л даа. Тэрийг өөрийн физиологийн гүйлтээр гүйлгэж, хөдөлгөөнөөр нь явуулбал цусны эргэлт аяндаа сайжирна.

Хүмүүс шилэн хүзүүндээ иллэг хийлгээд сайхан болчихлоо гэдэг. Энэ нь ямар ч идэвхгүй эмчилгээ. Үүний оронд Хятадын уламжлалт зөөлөн хөдөлгөөн хийгээд сурчихвал маш үр дүнтэй. Өглөө эрт ажилдаа явж байхад зарим хүн идэвхтэй хөдөлгөөн хийж, гүйж байгаатай таардаг. Нэгэнтээ 60, 70 гарсан хойноо хийнэ гэж хүлээлгүй одоо 30, 40 наснаас хийж байвал өөрт хэрэгтэй. Тиймээс өглөөд тогтмол хөдөлгөөн хийж хэвших хэрэгтэйг зөвлөж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button