Нийгмийн

ОХУ-аас Монгол руу зорчиж явсан автомашин осолджээ

Өнгөрсөн баасан гарагт /2019.12.14/ Солонготын даваанаас  Архангай аймаг руу явах замд осол гарч, хоёр хүн хүнд бэртсэн байна.  Ослын дараа иргэдийг нисдэг тэргээр Улаанбаатар хотын ГССҮТ-д хүргэн эмчлүүлж байгаа аж. Ослын улмаас эвдэрсэн автомашинуудыг албаныхан ачихаар очиход өөр нэгэн осол болсныг мэджээ.

Энэ тухай нэгэн иргэн өөрийн цахим хуудаснаа “Солонготын даваанаас буудаг хэсгийн энэ эргэлт дээр анхаарлын тэмдэг болон өөр бусад осол аваараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг холбогдох газрууд нь яаралтай авах хэрэгтэй байна.

Уг хэсгийн эргэлт огцом учраас 34 дэх осол хоёр хоногийн өмнө гарсан, харин ОХУ-аас ирсэн автомашины осол нь яг энэ эргэлт дээр гарсан 35 дах осол боллоо. Хар өнгийн Ниссан Жукэ маркийн машинд хоёр иргэн /Монгол/ зорчиж явсан бөгөөд газар дээрээ нас барсан байдалтай аймшигт дүр зураг. Энэ олон осол болж олон хүний эрдэнэт амь, эрүүл мэнд, эд хөрөнгө хохирч байхад яагаад 34,35 гэж тоолохоос өөр арга хэмжээ авахгүй байгаа юм бэ? Нутаг дэвсгэрийн хувьд Архангай аймагт хамаардаг. Завхан Архангайн зааг нутаг юм. Увс, Завхан аймгийн иргэдийн зүүн зүгт зорчдог ганц зам. Архангайхан бараг явдаггүй болхоор тоодоггүй юм уу? Анхнаасаа үхлийн жалга бий болгож уг замын зураг хийсэн нөхдүүд үүнийг хараад эмзэглэдэг болов уу?” гэжээ.

Т.САНТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ийм огцом эргэлт уруу газар олон байдаг. тийм зам хийсэн газрыг замаа өөрчилж засахгүй бол осолдсон хохирлыг хариуцдаг болго.

irgen
irgen

neg daam garchihsan nuhriin kompani zamiin zurgiig n hiisen sanagdahiin, bvh l ajliig hamdag xanaj tsadahaa medehee baisan nuhur, viliin vr n irj bgam bnaldaa...

Иргэн
Иргэн

Цөөхөн монголчууд минь бие биеэ хайрлаж хүндэтгэж явья! Хариуцсан аймаг нь замаа засаарай!

Irgen
Irgen

Setgeltei hun hovor, muu sain dargantsaruud olshirood baigaa bolhoos oligtoi setgej hiij chadah ni hovordson tsag, negen tsagt baruun aimgiin zasag darga baruun busad aimgiin zasag dargin ajlig sanaachilj hiij baisan daa. Erh medeltei ch baigaa gui ch baigaa ter zamiig uurchiluh yostoi zurgiin dahin hiih heregtei muu zurag gargasan chadvargui nuhriin ajlig irged uursduu uurchiluh bolno.

Algaa
Algaa

Mongolchuud unen archaagui setehuitei yasnii hulgaich novshnuud yumaa. Osold orson oros mashinii 4 duguigiin tailaad avaad yavtcan baina

Зочин
Зочин

Ямар инженер гэхээрээ ийм зураг гаргадаг бнаа .Сар гарангийн өмнө энэ замаар явж бгаад бас унасан 2 хүн хөдөлмөрийн чадвараа алдсан хэвтрийн ,ард сууж явсан 2 хүн арай л гайгүй.машин бол ойлгомжтой хэнд ч хэрэггүй хог болсон. Аймар шүү.

Зочин
Зочин

Яг нарийндаа Монголчууд хүн муутай улсууд хажуудана муулаад байгаа хужаа дээр шүү зам асуухаар худалаа хэлнэ айлд орохоор аяга цайч хииж өгөхөө байсан хэрэв чи хурдаа тохируулож яв гэж хэлвэл зодож магадгүй тийм тэнэг болсон улсууд

Холбоотой мэдээ

Back to top button