Ж.Ганбаатар гишүүн тойргийнхоо намын үүрийн даргад ХОЁР ӨРӨӨ байр өгч, “аархжээ”

Баянгол дүүргийн МАН-ын хороо шинэ жилийн баярын үеэрээ шилдэг ажилтандаа хоёр өрөө байр өгч буй зураг олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулаад буй. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Ард түмэн ядуу байна. Монгол ардын нам баян байна. МАН гишүүндээ байр өгөх нь тэдэнд юу ч биш. Бүх аймгийн, Улаанбаатар хотын эмнэлгийн удирдлагуудыг Солонгос дагуулж, яваад сайхан амрааж чадаж байна” гэж жиргэсэн юм.
Иргэдийн зүгээс “Ард түмний амьдрал ядуу байхад МАН хаанаасаа ийм их мөнгөтэй болсон юм. Ард түмний мөнгөөр намынхаа гишүүнд байр авч өгч байгаа нь буруу” гэх үүднээс шүүмжилж буй. МАН-ын хэвлэлээс дүүргүүдийн намын шилдэг ажилтанд байр өгөх ажлыг нэгдсэн байдлаар зохион байгуулж байгаа эсэхийг тодруулахад, “Намын хороод гишүүдээ дэмжих, нэгтгэх, урамшуулах ажлаа бие даасан байдлаар төлөвлөж явуулдаг. Намаас нэгдсэн байдлаар ийм ажил зохион байгуулаагүй” гэсэн хариулт өглөө.
Мэдээллийг лавшруулж үзэхэд, Баянгол дүүргийн МАН-ын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар намдаа 2000 оноос хойш ажиллаж буй, гэр хороололд ажилладаг үүрийн даргад хоёр өрөө байр бэлэглэжээ. Уг байр нь Баянгол дүүрэгт байрладаг бөгөөр Ж.Ганбаатар гишүүн хувийн зүгээс санхүүжилтийг нь гаргасан байна.
Тэрбээр шинэ жилийн арга хэмжээний үеэр намын гишүүддээ нэг жил фитнест үнэгүй явах эрх бэлэглэх, 1 сая төгрөгийн азтан шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулаад амжжээ. Ж.Ганбаатар гишүүн нь 2018 оны арваннэгдүгээр сард Баянгол дүүргийн МАН-ын хорооны даргаар улиран сонгогдсон бөгөөд тус дүүргээс УИХ-д сонгогдсон нэгэн юм.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МАН-г ТАТАН БУУЛГАХАД НЭГДЭЦГЭЭЕ
Ард түмнээсээ хулгай хийсэн С.Эрдэнэ тэргүүтнүүдийг шүүмжлэхгүй байж хувиасаа олон жил сайн ажилласан ажилтнаа шагнахад яагаад ингэж эгдүүцээд байгааг ойлгохгүй байна.
Хулгайч нарыг буудах хэрэгтэй!