УЛС ТӨР

С.Амарсайхан: Авто замын төлбөрийн НЭМЭГДЭЛ улс төржилтөөс болж ЗОГСЛОО

Нийслэлийн 2020 оны төсөв батлахдаа авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэхээр тусгасан. Гэвч иргэд эсэргүүцэж, улмаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх эл асуудлаа эргэж харж цуцал гэх үүргийг Хотын дарга С.Амарсайханд өгсөн. Үүний дагуу эн шийдвэр цуцлагдахаар болсныг С.Амарсайхан мэдэгдлээ.

Тэрбээр энэ тухай хэлэхдээ, “Авто зам ашигласны хураамжийг зайлшгүй авах ёстой байсан. Төсөвт оруулж батлаад байсан. Харамсалтай нь улс төржилтөөс болж хураамж төвлөрөхгүйд хүрч байна. Зун болохоор замын ус зайлуулах хоолой, шугам, далан байдаггүйгээс болж Улаанбаатар хотын гудам усанд автдагийг бүгд мэднэ.  Мөн шинээр зам тавьж чаддаггүй. Нийслэлийн 470 мянган га газрын 1000 км нь авто зам” гэлээ.

Мөн тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Нийслэлийн төсөв батлахаасаа өмнө авто замын төлбөр нэмэх асуудлаар иргэдийн дунд санал асуулга явуулж болоогүй юм уу?

-Иргэдийн дунд зөндөө яригдаж байсан асуудал. Зун усанд автагддаг, өвөл халтирдаг гэж өвөл хавар зун яригдаж байсан шүү дээ. Авто замын төсөв хуулиараа зөвхөн авто замын засварт зарцуулагдах хуультай. Тиймээс байхгүй зам тавья гэж яригдаж байсан. Сургууль, цэцэрлэгийн засварын зардлаас хасагдахаар боллоо. Төлөвлөсөн замууд баригдаж чадахгүй болж байна.

-Одоо нийслэлийн төсөвт тодотгол хийх замаар авто замын төлбөрийн нэмж тусгасныг хасах уу?

-Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн засвар зэрэг шаардлагатай зардлаас хасаж автозамын  салбарт хийгдэх 13 тэрбум төгрөгийг нэмэгдүүлнэ. Өөрөөр хэлбэл бусад эх үүсвэрээсээ хасаж байна гэсэн үг. Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд 100 автобус хийхээр төлөвлөж байсан бол 50-ийг хийх жишээтэй, танана.

-Утаа мэдрэгчийг хэзээнээс тарааж эхлэх вэ?

-Утаа мэдрэгч төхөөрөмжийг энэ сардаа багтаан иргэдэд нийлүүлнэ. Үйлдвэрээс нь, хамгийн хямдаар, чанартайг нийлүүлнэ. Монгол улсын стандартад нийцүүлэх гэж хичээж байгаа учир удаад байна. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

өөр эх үүсвэр олдоо .. арчаагүй зан битгий гарга.. юу ч сэтгэж хийж чадахгүй байж . татвар нэмэхээ битгий урьтал болго .. чи 1000 жил идэх хоолоо бэлдсэн .. иргэд өдөр өдрөөр гол зогоож бна ..

Мөнхөө
Мөнхөө

Өдөр тутмын постон дээр хураадаг жил бүр 6 сард авдаг татвар нь хаашаагаа ороод байгааг мэдэх юм алга даа. Тэр мөнгөөр уг замын урсгал засварыг гүйцэтгэх ёстой биздээ.

иргэн
иргэн

Арчаагүй новшнууд юм л бол улстөржөөд гэх шиг

Зочин
Зочин

tender nereer xymd xiix zuiliig xed nugalj nemdgiig l bolix xeregtei

Mongol
Mongol

Uls turjsun um erdee algaa ta nar zugeer l ajlaa hii neg tatvar tulug ch irgeded achaalal nemeh bish tatvariin baaz suuria urgutguj tatvar ogt tulduggui heseg bulgees tatvaraa av . Tusev chin tgj hureltsehgui baigaa bol ursuuliin huul batlan zamaar zaimchuulsan tatvaraa nuhuj avah huuli sanàachIl

Зочин
Зочин

Төлөгдөөгүй байгаа торгуулиа аваачээ тэгээд наад
замаа засалдаа

Холбоотой мэдээ

Back to top button